“ХАМТ ОЛОНД ТҮШИГЛЭН СЭРГЭЭН ЗАСАХ” СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР, ОЮУТНЫ ХӨТӨЧ БАГШ, ОЮУТНЫ ХҮРТЭЭЛ БОЛЛОО

“ХАМТ ОЛОНД ТҮШИГЛЭН СЭРГЭЭН ЗАСАХ” СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР, ОЮУТНЫ ХӨТӨЧ БАГШ, ОЮУТНЫ ХҮРТЭЭЛ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2018-06-05

 

     Олон улсад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “Эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах” гэсэн ойлголт нь Хамт олонд түшиглэн сэргээн засах (ХОТСЗ) хандлагын гол ойлголт болсон бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлтийг эрүүл мэндийн тогтолцоо бодлогод хамт тусган цогцоор нь хэрэгжүүлэх явдал юм. Иймээс ХОТСЗ сургалтын хэрэгцээг тодорхойлон хөтөлбөрийн агуулгатай  уялдуулан үнэлж, эмч мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудад мөрдөх “Хамт олонд түшиглэн сэргээн засах хичээлийн цөм хөтөлбөр”-ийг боловсруулан Анагаахын боловсрол олгох их дээд сургуулийн багш, суралцагчдын хүртээл болголоо.

     Энэхүү цөм хөтөлбөр, оюутны хөтчийг Хүний их эмч, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Нүүр амны их эмч болон сувилахуйн ангиудын онцлогт тохируулан Зан үйл нийтийн эрүүл мэнд судлал, Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан, Сэргээн засах анагаах ухаан, Нүд судлал болон Чих хамар хоолой судлал гэсэн 6 мэргэжлийн дагуу боловсруулан гаргалаа.

     “Хамт олонд түшиглэн сэргээн засах” хичээлийн агуулгыг хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх, төгсөгчдийн мэдлэг, чадвар, хандлагыг сайжруулах талаар мэргэжлийн багш нар ажиллаж эхлээд байна.

Other news