ӨВӨР МОНГОЛЫН АУИС-ИЙН УРИЛГААР ЛЕКЦ УНШИЖ, ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ГИШҮҮНЭЭР ОРОЛЦООД ИРЭВ

ӨВӨР МОНГОЛЫН АУИС-ИЙН УРИЛГААР ЛЕКЦ УНШИЖ, ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ГИШҮҮНЭЭР ОРОЛЦООД ИРЭВ

Үүсгэсэн огноо: 2018-06-12

 

     АШУҮИС-ийн МАУОУС-ийн профессор, Академич Ш.Болд 2018 оны 5 дугаар сарын 18-23-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны ӨМ-ын АУИС-ийн урилгаар тус сургуулийн доктор, магиструудад Монголын уламжлалт анагаах ухааны 5000 жилийн түүхэн хөгжил, монголчуудын өвөг дээдсийн бүтээн бий болгосон онол, эмчилгээний арга түүний хэрэглээ, зарим эмчилгээний аргын үйлдэл, өвчин хувирах ёс буюу эмгэг жамыг XXI зууны шинжлэх ухаанд хувьсгал хийсэн нээлтүүд болох анагаах ухаан, физиологийн салбарт Нобелийн шагнал авсан бүтээлийн агуулга мөн чанартай холбон заахын зэрэгцээ, анагаахын шинжлэх ухааны судалгааны ажлын арга зүй, аргын чиглэлээр лекц уншлаа.

     Академич Ш.Болд докторант, магиструудад лекц уншихын зэрэгцээ 9 магистрийн хамгаалалтад албан ёсны гишүүнээр оролцож, судалгааны ажил бүрт санал хэлж, зөвлөмж өглөө. Тэрбээр тус их сургуулийн магистрантын судалгааны ажлын сэдвийн хүрээ хэмжээ өргөн тухайлбал Монгол анагаах ухааны онол, түүх, сурвалж бичгийн судалгааны чиглэлийг хамрахаас гадна эмнэл зүйн судалгааны ажлыг шинжлэх ухааны зохих түвшинд хийж байна. Ялангуяа уламжлалт анагаах ухааны сонгодог чиглэл болох бариа засал, архи сүрчин засах, сам соруул, хануур, тархины доргилт, халуун хатгуур заслын үйлдлийн механизмын  уламжлалт болон орчин цагийн шинжлэх ухааны мөн чанарыг тогтоох, зарим судалгааг IFN-γ, Th эс, IL-2, IL-4, IgE, TNF-β хүчин зүйлтэй холбон тайлбарлах, ясны хугарлын эдгэрэлтийг TGF-β, VEGF-тэй холбон судлах талаар сонирхолтой, нотолгоонд суурилсан судалгааны үр дүнг хэлэлцүүлэн хамгаалалт хийж байгаа нь судалгааны ажлын чанар, үр нөлөө өндөр болохыг харуулж байлаа хэмээн өгүүлжээ.              

Бусад мэдээ, мэдээлэл