“МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ОЛИМПИАД 2018” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ОЛИМПИАД 2018” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-06-12

 

     Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удамзүйн тэнхим болон “Helix” оюутны клубээс хамтран Анагаахын суурь боловсролын дамжааны оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон “Молекул биологийн олимпиад”-ыг зохион байгуулдаг билээ.

     Энэ жилийн “Молекул биологийн олимпиад 2018” 5-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж нийт 150 гаруй оюутнууд оролцон эрдэм мэдлэгээ сорилоо. Олимпиадын эцсийн дүнгээр А229-р хэсгийн оюутан Ц.Минсэл, А248-р хэсгийн оюутан Г.Дэжиддулам, А229-р хэсгийн оюутан Э.Шүрэнчимэг нар бусдыгаа манлайлж тэргүүн, дэд, гутгаар байруудыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

 

 

 

“Молекул биологийн олимпиад 2018”-д оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Молекул биологи-Удамзүйн тэнхимийн хамт олон

Бусад мэдээ, мэдээлэл