АШУҮИС, АУС-ИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ СУДЛАЛЫН ТЭНХИМ БОЛОН АВСТРАЛИ УЛСЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧ НАРЫН ХАМТАРСАН БАГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АМЖИЛТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АШУҮИС, АУС-ИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ СУДЛАЛЫН ТЭНХИМ БОЛОН АВСТРАЛИ УЛСЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧ НАРЫН ХАМТАРСАН БАГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АМЖИЛТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2018-06-12

 

     АШУҮИС, АУС-ийн ЯТМСТ болон Австрали Улсын ЯТ-н эмч нарын хамтарсан “Нэн яаралтай тусламж” IEC 2018 сэдвийн хүрээнд Өмнөговь, Баянхонгор аймгуудад 2018.06.04 - 2018.06.10 ыг хүртэл тус бүр 3 хоногийн хөтөлбөрт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

     Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд аймгийн БОЭТ, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Манлай зэрэг сумдын нийт 30 гаруй эмч, сувилагч болон тусгай мэргэжилтнүүд хамрагдав.

 

 

 

 

 

 

 

 

 

    Баянхонгор аймагт хийсэн сургалтанд Баацагаан, Бууцагаан, Өлзийт, Баянцагаан, Жинст, Бөмбөгөр зэрэг сум болон сум дундын эмнэлгийн нийт 30 эмч сувилагч болон тусгай мэргэжилтнүүд хамрагдав. 

   Тус сургалтаар амилуулах суурь тусламж, гэмтэгчдэд үзүүлэх анхны тусламж, хүүхдийн сэхээн амьдруулалт сэдвүүдээр сургалт явуулж чанд авиан шинжилгээг яаралтай тусламжид хэрхэн ашиглах, гардан үйлдэл, яаралтай тусламжийн ур чадварыг нэмэгдүүлсэн сургалт болсонд орон нутгийн эмч, ажилчид талархалтай байлаа.

Other news