“ЛАБОРАТОРИЙН УР ЧАДВАРЫН СУРГАЛТЫН ТӨВ” НЭЭГДЛЭЭ

“ЛАБОРАТОРИЙН УР ЧАДВАРЫН СУРГАЛТЫН ТӨВ” НЭЭГДЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2018-06-12

 

     Биоанагаахын сургуулийн захирлын тушаалаар Бичил амь, Дархлаа судлалын тэнхимийн дэргэд “Лабораторийн ур чадварын сургалтын төв”-ийг 6 сарын 8-ны өдөр нээлээ. Биоанагаахын мэргэжилтэн, лабораторийн техникч хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудын сургалтын орчинг сайжруулах, тэдэнд лабораторийн зохистой ур чадвар олгох зорилготой энэ төвд 2018-2019 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлэх юм. Төвийг байгуулахад Гялс анагаах ухааны төв, Лайфтроник ХХК-наас лабораторийн сургалтанд зориулсан 18 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хандивлан дэмжлэг үзүүлсэн байна. 

     Нээлтэд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, дэд захирал Н.Сүмбэрзул, Б.Мөнхбат, Биоанагаахын сургуулийн захирал Ц.Түвшинжаргал, Гялс анагаах ухааны төвийн захирал Н.Наранбаатар, Лайфтроник ХХК-ий захирал Д.Батдаваа нарын албаны хүмүүс, Бичил амь, Дархлаа судлалын тэнхимийн болон Лаборатори, Биохимийн тэнхимийн багш нар оролцлоо.

Other news