ЭХ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ЭХ БАРИГЧДЫН ЭМНЭЛ ЗҮЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

ЭХ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ЭХ БАРИГЧДЫН ЭМНЭЛ ЗҮЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2018-06-12

 

     АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль нь Улаанбаатар Ротари клуб, Австрали Шинэ Зеландын Ротари клубтэй хамтран 2013 оноос эхлэн эх хүүхдийн эрүүл мэндийн боловсрол, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулах асуудлаар хамтран ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

    Хамтын ажиллагааны гэрээний дагуу 2018 онд "Maternal and Infant Health Education Rotary International GG1760036" төслийн хүрээнд эх хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эх баригчдын эмнэл зүйн яаралтай тусламжийн ур чадварыг сайжруулах сургалтыг УБ хот, Дархан-Уул, Говь-Алтай аймгууд дахь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиудыг түшиглэн амжилттай зохион байгууллаа. Төслийн багийн бүрэлдэхүүнд төслийн удирдагч бөгөөд менежер James Gary Dennison /Шинэ Зеланд/;  жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн эрүүл мэндийн боловсролын зөвлөх, эх баригч Julie Dockrill /Шинэ Зеланд/, Samantha Dunne /Австрали/; Улаанбаатар,  Хангарьд Ротари клубийн гишүүд; Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхимийн багш нар хамтран ажиллалаа.                              

     УБ хотод сургалтыг энэхүү төслийн хамтрагч байгууллага болох Нийслэлийн Өргөө амаржих газарт 2018.05.21-05.23-ний өдрүүдэд, Говь-Алтай аймагт тус аймгийн Эрүүл Мэндийн Газарт 2018.05.28-05.31-д, Дархан-Уул аймагт  тус аймгийн Эрүүл Мэндийн Газарт 2018.06.04-06.04-ний өдрүүдэд зохион байгуулагдаж сургалтанд сумын, дүүргийн болон амаржих газруудын эх баригч, эх барихын болон өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нийт 140 эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

     Сургалтанд оролцогсод жирэмсэн, төрөлт, төрсний дараах үед цус алдах, хүй унжих үеийн менежмент, ухаангүй эх ба бүтэлттэй нярайд сэхээн амьдруулах тусламж үзүүлэх, төрөлтийн явцад мөр тээглэх болон бөгс төрүүлэлт, умай урвах үед гардан тусламж үзүүлэх, манас таталтын яаралтай тусламж, ургийн байдалд үнэлгээ өгөх, халдвараас сэргийлэх, багаар ажиллах зэрэг мэдлэг, чадваруудыг эзэмшлээ.

     Төслийн багийнхан АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлгүүд Нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газрууд, Говь-Алтай, Дархан-Уул аймгийн амаржих газрууд, салбар сургуулийн ажиллагаатай танилцаж нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүд тухайлбал Өргөө амаржих газарт ургийн зүрхний бичлэгийн аппарат, нярайн сэхээн амьдруулалтын кукла, дуслын шахуурга, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ амаржих газарт проектор, төрөлтийн муляж, ургийн зүрхний бичлэгийн аппарат; Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхимд нярайн сэхээн амьдруулалтын кукла, проектор бэлэглэлээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл