АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ, АНУ-ЫН ЛОМА ЛИНДА ИХ СУРГУУЛИЙН НЭМС-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ, АНУ-ЫН ЛОМА ЛИНДА ИХ СУРГУУЛИЙН НЭМС-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2018-06-13

 

     АШУҮИС-ийн НЭМС нь АНУ-ын Лома Линда их сургуулийн НЭМС-тай сүүлийн 3 жил хамтран ажиллаж байгаа ба АНУ-ын NIH төслийн хүрээнд газарзүйн мэдээллийн тогтолцоо (Geographic Information System) программыг Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэнд хэрэглэх төслийн ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ байгууллаа. Энэхүү төслийн хүрээнд тамхинаас гаргах эмчилгээний эмнэлзүйн судалгаа хийх, багш нарыг чадавхижуулах, GIS лаборатори байгуулан тамхины хэрэглээ, түүний хяналтанд ашиглах, IT мэргэжилтнийг бэлтгэх зэрэг бодитой ажлуудыг хэрэгжүүлэн, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргагч нарт нотолгоог бүрдүүлэхээр хамтран ажиллана.

     Мөн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг оролцуулан “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулж “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын хурлыг 2018 оны 05 сарын 31-ны өдөр зохион байгууллаа.

 

 

     Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын хуралд АНУ-ын Лома Линда Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал, Доктор, профессор Helen Hopp Marshak, Лома Линда Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эпидемиологи, дэлхий нийтийн эрүүл мэндийн тэнхмийн дэд профессор, Эрүүл мэндийн судалгааны төвийн дарга Доктор, дэд профессор Pramil N. Singh, Лома Линда Их Сургуулийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн James Ponder, Тамхигүй санаачлаг хөтөлбөр, сэтгэцийн эрүүл мэнд, мансуурах бодист донтолт, халдварт бус өвчлөл, эрүүл мэндийг амьдралын бүхий л үе шатанд хангах хөтөлбөр, Камбож дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Daravuth Yel болон Монгол улсаас ЭМЯ, АШУҮИС, НЭМС, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн ЭМГ, ЭМХТ, СЭМҮТ, НЭМҮТ, Наркологийн эмнэлэг,  дүүргүүдийн ЭМН зэрэг  22 байгууллагын 50 гаруй албан хаагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.

     Тус хуралд Монгол улсад Тамхины хяналтын бодлого, түүний хэрэгжилтийн үнэлгээ, тамхины онцгой татвар, гааль, мэргэжлийн хяналтын хяналт, шалгалт, хүн амын эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад хийгдэж буй үйл ажиллагаа,  судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнгийн талаар 11 байгууллагаас илтгэл танилцуулан Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Бусад мэдээ, мэдээлэл