НҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ОЛОН УЛСЫН РОТАРИЧУУДТАЙ ХАМТРА “САРУУЛ МОНГОЛ 3” ТӨСӨЛ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

НҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ОЛОН УЛСЫН РОТАРИЧУУДТАЙ ХАМТРА “САРУУЛ МОНГОЛ 3” ТӨСӨЛ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2018-06-19

 

     АШУҮИС-ийн АУС-ийн Нүд судлалын тэнхмийн баг Олон улсын Ротаричуудтай хамтран “Саруул Монгол 3” төслийг 2018 оны 4 сарын 20-оос 6 сарын 15-нд хамтран хэрэгжүүллээ.  Тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Д.Уранчимэг, дадлагажигч багш П.Баясгалан, Б.Өнөдэлэг, Д.Довчинжамц, АШУҮИС-ийн түшиц “Сондра”, “Болор мэлмий” эмнэлгийн 8 эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллав. Дээрх аймгуудын Чихрийн шижинтэй хяналтад байдаг нийт 1200 хүнд нүдний торлогийн хүндрэлийг илрүүлэх үзлэг хийлээ. Мөн зонхилон тохиолдох нүдний өвчтэй 850 өвчтөнийг үзэж зөвлөгөө өгөв.   

    “Саруул Монгол 3” төслийн үйл ажиллагааны хүрээнд Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлгийн Нүдний үзлэгийн өрөөнд Сул харааны төвийн 9,000$ -ын багаж тоног төхөөрөмж суурилуулж, эмнэлзүй, судалгаа, сургалтанд ашиглах зориулалттай нүдний угийн зураг авах зөөврийн Фундус камер 17,000$ үнэтэй багажуудыг АУС-ын захирал профессор С.Мөнхбаярлахад гардуулан өгөв.

    2018 оны 6 сарын 13-нд  төслийн хүрээнд ирсэн Тайваний Их Сургуулийн профессор Софи Чанг “Сул харааны сэргээн засал”, Чан Ганг Их сургуулийн эмнэлгийн профессор Ву, Хуанг нарын 4 нүдний эмч нартай хамтарч “Нүд судлалын шинэчлэл” сургалт зохион байгууллаа.

    Тайваний Чан Ганг Их сургуулийн эмнэлгийн нүдний тасаг нь АУС-ийн Нүд судлалын тэнхимийн хамтын үйл ажиллагааны хүрээнд 4 мэргэжилтэн урт, богино хугацаагаар сургаж өгсөн бөгөөд цаашид хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцов.

Other news