АШУҮИС-ИЙН БИО-АНАГААХЫН 4-Р ДАМЖААНЫ “ОЮУТНУУДЫН ЗАГВАРЧЛАХ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЭНТРЕПРЕНЕРИЙН ХИЧЭЭЛ” АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

АШУҮИС-ИЙН БИО-АНАГААХЫН 4-Р ДАМЖААНЫ “ОЮУТНУУДЫН ЗАГВАРЧЛАХ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЭНТРЕПРЕНЕРИЙН ХИЧЭЭЛ” АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Үүсгэсэн огноо: 2018-06-19

     

     Энэхүү хичээлийн хөтөлбөрийг АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Газар, Био-Анагаахын сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран Био-Анагаахын 4 дүгээр дамжааны 32 оюутанд амжилттай хэрэгжүүлж байна.

     Уг сургалтаар оюутнууд хүн-төвт загварчлах сэтгэлгээний аргазүйд суралцаж, тэдгээрийг бодит амьдралд хэрэглэх талаар мэдэж авч байна. Мөн загварчлах сэтгэлгээний хэд хэдэн сорилтыг давж, тулгарсан асуудлыг шийдэж, улмаар загварчлах сэтгэлгээний сүүлийн шатны түвэгтэй асуудал дээр ажиллаж байна. Цаашлаад энтрепренерүүдэд зайлшгүй чухал шаардлагатай сэтгэлгээ болон үндэс суурийг эзэмших юм.

     Хичээлийн хөтөлбөр маш бүтээлч, практик туршлагаас суралцсан, шинэлэг байдлаар хэрэгжиж байна. Тухайлбал:

АШУҮИС-ийг түшиглэн гарсан гарааны компанийг үүсгэн байгуулагч багш нар лекц уншиж өөрийн туршлагаас хуваалцана, өөрийн эмийн болон урвалжын үйлдвэрүүдээр танилцах аялал хийлгэнэ

Бусад гарааны бизнесийн үүсгэн байгуулагч, энтрепренерүүд өөрсдийн туршлагаас хуваалцана

Оюутнууд өөрсдийн шинэ санааг уралдуулан, шалгарсан санаа дээрээ баг болон хамтран ажиллаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж прототип хийнэ

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дундын офиссуудтай танилцах аялал хийж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шинэ офисын менежменттэй танилцах зэрэг юм.

     Оюутнууд Start-up marketing space дундын офисстой танилцаж буй байдал.

     Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын харьяа UB innovation hub-ын дундын офисстой танилцах аялал хийлээ.

 

 

     Уг хөтөлбөр 2018 оны 6 дугаар сар 28 өдөр гэхэд хэрэгжиж дуусах бөгөөд энэхүү хөтөлбөрийг АШУҮИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудад сонгох хичээлээр ирэх хичээлийн жилээс оруулах сонирхолтой байгаа юм. 

 

Бусад мэдээ, мэдээлэл