“ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШИХ ЦОГЦ ЧАДАМЖ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШИХ ЦОГЦ ЧАДАМЖ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2018-06-27

 

   Эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд СБЗГ, ТӨСА-тай хамтран “Эм найруулагч мэргэжилтний эзэмших цогц чадамж, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг 2018 оны 06 сарын 15-ны өдөр Эм зүйн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

   Уулзалт хэлэлцүүлэгт ТӨСА-ны дарга, АУ-ны доктор С.Оюунцэцэг, ЭЗС-ийн захирал, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн, Эм зүйн сургуулийн сургалтын албаны арга зүйч, ЭЗУ-ны магистр Б.Ундрах, Эм зүйн сургуулийн Эм найруулагчийн тэнхимийн багш нар, Говь-Алтай, Дархан, Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн Эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш нар оролцлоо.

 

 

   Эм зүйн сургуулийн тухай танилцуулгийг ЭЗС-ийн захирал, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн, Мэргэжлийн боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдвээр ТӨСА-ны дарга, АУ-ны доктор С.Оюунцэцэг, Эм найруулагч мэргэжилтний эзэмших цогц чадамж сэдвээр ЭНТ-ийн эрхлэгч, ЭЗУ-ны доктор П.Мандахнаран, Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр сэдвээр ЭНТ-ийн ахлах багш, АУ-ны магистр Б.Бодьцэцэг нар танилцуулж, Эм найруулагч мэргэжилтний эзэмших цогц чадамжийн төсөл, Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн төслийг хэлэлцэв.

 

Other news