ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨГСӨЛТИЙН ДАРААХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫГ БҮСЧИЛСЭН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨГСӨЛТИЙН ДАРААХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫГ БҮСЧИЛСЭН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2018-06-27

 

    Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны   сургуулийн Төгсөлтийн дараах  ээлжит   сургалтаар  “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” , “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” , “Мэргэжилтнийг хөгжүүлэх тасралтгүй сургалт - Эмнэл зүйн судалгааны асуудалд ”  сэдэвт  багц цагийн сургалтуудыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чанарын алба, сум, сум дундын Эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран төлөвлөгөө , захиалгын дагуу  

2018.06.6,7 нд Бигэр сумд,

6 сарын  8, 9 нд Төгрөг сумд, 

6 сарын 10,11 нд Баян-Уул сумдад болон Нэгдсэн эмнэлэг, Анагаахын салбар сургуулийн сургалтын кабинетэд зохион байгууллаа.    

   Тус  сургалтыг ЭМГ-ын  ёс зүйн хяналтын салбар хороо, НЭМ-ийн хэлтэс, СБЗА  хамтран    Говь-Алтай салбар сургуулийн багш   Г.Ганболор , Г.Ганширмэн, Ж.Одонтуяа, Ч.Пүрэвээ, Ш.Батзүсэм, Н.Батпүрэв, Д.Оюунцэцэг, Б.Ундармаа, Б.Отгонням нарын багаар хичээлийн агуулга хөтөлбөрийг боловсруулан, удирдаж явууллаа.  

 

 

   Нийт Өрхийн 3 эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, ЕБС-ийн эмч нар, 18 сум 2 тосгоны 400 гаруй эмч, сувилагч , тусгай мэргэжилтнүүдийг хамруулан сургалт хийж сэтгэл ханамжийн  судалгааг авлаа.

Бусад мэдээ, мэдээлэл