“ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СУРГАЛТ СЕМИНАР

“ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СУРГАЛТ СЕМИНАР

Үүсгэсэн огноо: 2018-06-27

 

   2018 оны 06 сарын 15-ны өдөр АУС-ийн залуу багш нарын эмнэлзүйн сургалтыг чанаржуулах, сурган заах арга зүйг дээшлүүлэх, дадлагын хичээлийг явуулах арга зүйг боловсронгуй болгох зорилготойгоор АШУҮИС-ийн АУС-ийн багш, дадлагажигч нарын дунд “Эмнэлзүйн сургалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалт, семинар Санзайн аман дахь “Энхийн төлөө” төвд зохион байгуулагдлаа. Семинарын эхний хагаст багш нар эмнэлзүйн сургалт явуулах шинэ, шалгарсан аргуудыг танилцуулж дадлага хийж, туршлага солилцлоо.

 

 

   Уг семинарт нийт АУС-ийн захирал, арга зүйч нар, 60 орчим багш, дадлагажигч багш нар оролцож АУ-ны доктор Б.Солонго “Эмнэлзүйн дуураймал орчинд сургалт явуулах” сэдвээр лекц уншиж дадлага хийсэн бол АУ-ны доктор Б.Болорчимэг “СКОРПИО” сургалтын аргыг танилцуулж лекц уншиж Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж дадлагын хэсгийг удирдан явуулав.

   Семинарын төгсгөлд эмнэлзүйн залуу багш нар өөрт тулгамдаж буй асуудлуудыг хоорондоо ярилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

Other news