БИО-АНАГААХЫН 4-ЭЭР ДАМЖААНЫ “ОЮУТНУУДЫН ЗАГВАРЧЛАХ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЭНТРЕПРЕНЕРИЙН ХИЧЭЭЛ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

БИО-АНАГААХЫН 4-ЭЭР ДАМЖААНЫ “ОЮУТНУУДЫН ЗАГВАРЧЛАХ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЭНТРЕПРЕНЕРИЙН ХИЧЭЭЛ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

Үүсгэсэн огноо: 2018-06-27

 

     АШУҮИС-ийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан их сургуулийн гарааны компани, инкубатор байгуулж, шинэ технологи бойжуулах, туршин нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлыг ШУТГ амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд ШУТГ, Био-Анагаахын Сургууль болон ШУТИС-тай хамтран Био-Анагаахын 4 дүгээр дамжааны оюутнуудад анхны “Загварчлах сэтгэлгээг хөгжүүлэх энрепренерийн хичээл”-ийг маш амжилттай хэрэгжүүлж дууслаа.

    Хичээлийн хаалтыг 2016.06.26 өдөр Эко цогцолборт нийт багш оюутнуудын өмнө нээлттэй хийсэн бөгөөд уг үйл ажиллагааны нээлтэд АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Г.Батбаатар хэлсэн үгэндээ хэрэглэгч, үйлчлүүлэгчид дөхөмтэй асуудал шийдсэн инновацийн үйлчилгээ бүтээгдэхүүнийг дэмжинэ хэмээн онцоллоо.

 

 

   Хаалтын ажиллагаан дээр 32 оюутны 6 баг энтрепренерийн хичээлийн явцад хөгжүүлсэн санаа, прототип бүтээгдэхүүнээ танилцууллаа. Үүнд:

I баг. Эрүүл мэндийн яаралтай тусламжийн 103-ийн үйлчилгээг авахад хүлээгдэл ихтэй, удаж ирдгийг багасгах, үйлчлүүлэгчид дөхөмтэй болгох үүднээс 103-ийн машиныг хаана явж байгаа, хэдий хугацааны дараа ирэхийг хянах, анхны тусламж үзүүлэх энгийн арга аргачлалыг харуулсан гар утасны GPS-тэй түргэний машин аппликейшн

II баг. АШУҮИС болон дийлэнх их сургуулиудад эмийн сан, эрүүл ахуйн хэрэгцээт бүтээгдэхүүн худалдан борлуулдаг үйлчилгээний цэг байхгүйг шийдсэн 24/7 эмийн сан өөртөө үйлчилдэг АТМ машины прототип хөгжүүлэлт

III баг. Монголд хийгдэх боломжгүй хагалгааг гадаад оронд яаралтай хийлгэхэд мэдээлэл олдохгүй, нэгдсэн бааз байхгүй асуудал байдгийг шийдэх зорилгоор гадаад оронд очин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах хүсэлтэй байгаа иргэдэд зориулсан GEMS мэдээллийн нэгдсэн бааз бий болгох, гар утасны аппликейшн хөгжүүлэлт

IV баг. Үйлчлүүлэгчид лабораторийн шинжилгээ өгөхөд хэрхэн бэлдэх талаар мэдээлэл багатайгаас буруу бэлдэж ирдэг, лабораторийн шинжилгээг хаана хэзээ өгч болох зэрэг мэдээлэл хомс байдгаас үүдэн дээрх мэдээллийг багтаасан, үйлчлүүлэгчид дөхөмтэй, шинжилгээг шууд онлайн авах боломжийг нэмэгдүүлсэн e-Lab гар утасны аппликейшн

  V баг. Оюутнууд болон сурагчидийн багаар хамтран ажиллах, хичээлээ хамтран хийх боломжийг бүрдүүлсэн, номын тавиуртай, компьютер, гар утсаа цэнэглэдэг, цаашилбал ширээний тавцан дээр зарим хичээлийн мэдээллийг хэвлэж тавьсан, түүн дээр нь өөрсдөө нөхөж бичиж зурж болдог ухаалаг ширээний хөгжүүлэлт

VI баг. Өвлийн улиралд Улаанбаатар хотод агаарын бохирдол дэлхийн дунджаас 10 дахин нэмэгддэгтэй холбоотой хотын иргэд хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгалын замын өвчинд мэдрэг болдог. Энэхүү асуудлыг шийдэхээр масктай хүчилтөрөгчийн баллон Mask On-ийг зохион бүтээж хөгжүүлсэн зэрэг эрүүл мэндийн салбарт болон оюутнууд өөрсдөд нь тулгардаг бэрхшээлийг шийдсэн шинэлэг санаа гарган хөгжүүллээ.

     Оюутнуудын 6 багийн төсөл, бүтээлийг 3 багш шүүсэн бөгөөд 24/7 эмийн сан АТМ-ийн баг түрүүлж бусад багуудаа манлайлав.

     Уг хөтөлбөрийг зөвхөн Био-Анагаахын оюутнуудад бус бусад бүрэлдэхүүн сургуулийн болон сургалтын бүх шатны оюутнуудад заах боломжтойгоос гадна оюутнууд асуудлыг оновчтой шийдвэрлэх загварчлах сэтгэлгээг суралцан, гарааны компани байгуулах, амжилттай авч явах маш олон талын бизнес мэдлэг, чадвар хандлагыг авч байгаагаараа онц ач холбогдолтой сургалт болсон юм.

 

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл