АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон оюутан цэргүүдээ эргэлээ

АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон оюутан цэргүүдээ эргэлээ

Үүсгэсэн огноо: 2018-08-10

   

    Өнөөдөр АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон ҮБХИС-ийн Шархаданд байрлах “Хээрийн сургалтын төв”-д зохион байгуулагдаж буй “Оюутан цэрэг” сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

     “Оюутан цэрэг” сургалтын  төвийн 5 жилийн ойн баярыг тохиолдуулан тус сургалтын  төвийн захирал хурандаа Ц.Эрхэмбаяр, дэд хурандаа Б.Золзаяа нарыг АШУҮИС-ийн дээд шагнал “Эрдэнийн очир”одонгоор шагнаж урамшуулав.

     Мөн АШУҮИС-ийн “Оюутан цэрэг” сургалтын хөтөлбөрт амжилттай суралцаж байгаа Д.Батдорж, П.Билгүүн, Б.Амарбаясгалант, Ж.Тэмүүлэн, Э.Эрдэнэсүх, Б.Билгүүн, Б.Мөнххүслэн, Э.Пүрэвдорж, М.Тэмүүлэн, О.Гантулга, Т.Онухай, А.Үнэнбаяр, Н.Билэг-Орших, Л.Амарсанаа, Э.Маргад-Эрдэнэ, Г.Хүдэрбат нарын оюутнуудад тус бүр  400.000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг гарын бэлгийн хамт гардуулан өгөв.

 

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл