ДЭЛХИЙН ИВЭРХИЙН МЭС ЗАСЛЫН БАГ СУРГАЛТ, МЭС ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

ДЭЛХИЙН ИВЭРХИЙН МЭС ЗАСЛЫН БАГ СУРГАЛТ, МЭС ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

Үүсгэсэн огноо: 2018-09-10

 

     Дэлхийн ивэрхийн сангийн мэс заслын эмч нар, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, АУС-ийн мэс заслын тэнхим /Мэс заслын тэнхимийн багш Ү. Санчин/ хамтран 2018 оны 09 сарын 03-ний өдрөөс 09 сарын 15-ны өдрүүдэд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг болон УХТЭ-т бүх төрлийн ивэрхийн мэс засал хийгдэж эхэллээ. Сургалтын хөтөлбөрийн дагуу ивэрхийн мэс заслын нээлттэй болон дурангийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарт бүх төрлийн ивэрхийн зонхилон тохиолдох мэс заслын эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээний зарчим, хэвлийн дурангийн аргаар мэс заслын аргаар эмчилгээ хийх үеийн бэлтгэл, анхаарах зүйлс, цаашдын төлөв сэдвүүдээр лекц, ярилцлага, тохиолдолд суурилан багаар ажиллах хэлбэрээр 2 кредитийн сургалт хийлээ.

 

 

  Одоогоор 16 хүнд ивэрхийн мэс заслын нээлттэй болон дурангийн мэс засал хийж, мэс засал, мэдээгүйжүүлгийн багийнхандаа ахисан түвшний сургалт хийлээ.

     Сургалтын явцад дадлагажуулах, харилцан ярилцах, тоног төхөөрөмжийн ажиллах горимын анхаарах зүйлсийн талаар ярилцав.

   Сургалтыг ” нэг дор багаар суралцах боломжийг бүрдүүлсэн, тохиолдолд суурилснаар ойлгоход хялбар, гардан оролцож цаашид бие даан ажиллах боломж олгосон энгийн бөгөөд өвөрмөц хэлбэрээр явуулсан нь маш их өгөөжтэй боллоо” хэмээн сургалтанд оролцогсод дүгнэж байв.

 

Сургалтын ажиллагаанд байнга дэмжин тусалдаг АШУҮИС-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Зориг, арга зүйч Д. Энхтуяа нартаа  талархлаа илэрхийлж байна.

Бусад мэдээ, мэдээлэл