“ЭЭГ, ЭПИЛЕПСИ, КЕТОГЕН ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

“ЭЭГ, ЭПИЛЕПСИ, КЕТОГЕН ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Үүсгэсэн огноо: 2018-09-11

 

     Монгол улс дахь эпилепситэй хүмүүст үзүүлэх эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор АШУҮИС-ийн АУС-ийн Мэдрэл судлалын тэнхим, Монголын эпилепсийн нийгэмлэг нь Азийн эпилепсийн Академийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран “ЭЭГ, ЭПИЛЕПСИ, КЕТОГЕН ЭМЧИЛГЭЭ” сэдэвт 3 өдрийн олон улсын сургалтыг 2018 оны 8-р сарын 29 - 31-ний өдрүүдэд ЭМЯ-ны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Эпилепситэй тэмцэх олон улсын нийгэмлэгийн харьяа Азийн Эпилепсийн Академийн дарга John W Dunne тэргүүтэй Австрали, Япон, Солонгос, Тайвань, Шри-Ланг Улсын 10 гаруй эмч, эрдэмтэн, профессорууд уригдан ирж, тархины цахилгаан бичлэг, эпилепсийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшил, ололт, амжилт, кетоген эмчилгээний талаар лекц, жижиг бүлгийн сонирхолтой сургалтыг удирдан явууллаа. Сургалтанд нийслэл, дүүрэг, 21 аймгийн мэдрэл, хүүхдийн мэдрэлийн 100 гаруй эмч хүрэлцэн ирсэн бөгөөд эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад  уг сургалт чухал ач холбогдолтой болсныг зохион байгуулагч, АУ-ны Доктор, дэд профессор А.Товуудорж онцлон тэмдэглэсэн байна.

 

Other news