“ДОНТОХ ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ДОНТОХ ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-09-11

 

     АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн багш Д.Солонго, С.Дэлгэрмаа, Л,Одгэрэл нар Солонгос улсын Ионсей Их сургууль, Намсөүль Их сургууль, Наркологийн төв эмнэлэгтэй  хамтран 2018.06.12-2018.06.13-ны өдөр “Донтох эмгэгийн үед үзүүлэх тусламж” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 Сургалтанд СЭМҮТ, Наркологийн эмнэлэг, Налайх дүүргийн ЭМТ, БГДЭМТ, ХУДЭМТ, БЗДЭМТ, СХДЭМТ, СБДЭМТ-ийн нийт 80 гаруй эмч, сувилагч, туслах сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж донтох эмгэгийн үед үзүүлэх тусламж, донтох эмгэгийг оношлох аргазүй, донтолтын үеийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал, Солонгос улсын донтолтын талаарх чиг хандлага, сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал сэдвээр үр дүнтэй сургалт боллоо.

     2018.06.12 ны өдөр Солонгос улсын Ионсей Их сургуулийн багш Lee Wonhee /RN, PhD/,  Солонгос улсын Намсөүль Их сургуулийн багш SejinJu /RN, CNS,PhD/ нар “Наркологийн эмнэлэг”-ийн захирал Д.Ганбат, СЭМҮТ-ийн Сувилахуйн албаны аргазүйч П.Бямбасүрэн нартай уулзаж, эмнэлгийн бүтэц үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

Other news