МОНГОЛ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭНЭ

МОНГОЛ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭНЭ

Үүсгэсэн огноо: 2018-09-12

 

     Монгол анагаах ухааны олон улсын сургууль нь Өвөр Монголын үндэстний их сургууль, Олон улсын монгол эмнэлгийн хороо, Хөх хотын АУИС зэрэг олон байгууллагатай гадаад хамтын ажиллагаа явуулдаг. Цаашид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.

     МАУОУС-ийн захирал професор Д.Цэрэндагва, дотор өвчин судлалын тэнхимийн эрхлэгч П.Молор-Эрдэнэ, тус тэнхимийн багш доктор, дэд профессор С.Хишигжаргал нар 2018 оны 9 сарын 5-8-д Ишбалжирын нэрэмжит эрдэм шинжилгээний 5 дугаар хуралд оролцож, хамтын ажиллагаа бүхий эмнэлэг сургуульд ажиллав. Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр  Өвөр Монголын сургууль эмнэлэгтэй дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр хэлэлцэж тохиролцов.

 

 

Алаша хотын Монгол эмнэлгийн хороотой хамтын ажиллагааны дэд  гэрээ байгуулж, төгсөлтийн дараах сургалтаар уламжлалт анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэнэ.

Монгол анагаах ухааны клиникийн эмнэлэгт импортоор эмийн түүхий эд, эм нийлүүлэх, цаашид хамтарсан эмийн үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хөх хотын Монгол Хятад эмнэлгийн  хороонд  заслын чиглэлээр эмч бэлтгэх, энэ хичээлийн жилийн 5–р дамжааны оюутнуудын заслын хичээлийн дадлага хийлгэхээр харилцан тохиролцов

Хөх хотын АУИС-ийн багш профессор Жинхуартай эмийн ургамал, түүхий эд, жорын,  Б.Хасантай 9 судар номын сан хөмрөгийн бааз  үүсгэх ажлыг эхлүүлэхээр болов.

 

Бусад мэдээ, мэдээлэл