ЯПОНЫ ЦУКУБА ИХ СУРГУУЛЬ, МОНГОЛ, ВЕЬТНАМ УЛСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО

ЯПОНЫ ЦУКУБА ИХ СУРГУУЛЬ, МОНГОЛ, ВЕЬТНАМ УЛСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2018-09-13

 

   Япон улсын Цукуба Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулиас Монгол, Вьетнам улсын төлөөллийг оролцуулан  “Төрөлтийн үеийн хүндэтгэлтэй тусламж үйлчилгээ” сэдэвт  Олон Улсын хурал  боллоо. Хуралд Монголын талаас АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг, Нийслэлийн Амгалан амаржих газын эх баригч  Ч.Бадамханд, Цукуба их сургуулийн докторант П.Цэцэгмаа, Хо Ши Мин хотын Анагаахын сургуулийн эх баригч багш  Nguyen Thao Quyen, Индонези улсаас Yayasan Bumi Sehat Birth – төвийн  дарга Robin Lim, болон Япон улсын эх баригч, эх барих эмэгтэйчүүдийн эмч, төрөлтийн үед туслагч (Дула нар)  зэрэг олон төлөөлөгчид   оролцлоо. Хурал  2018 оны 09 сарын 4-5 нд Япон Улсын Токио хотын Их сургуулийн танхимд явагдсан.  

  “Төрөлтийн үед үзүүлэх хүндэтгэлтэй тусламж» сэдвийн дор ДЭМБ-ын 2018 оны шинээр гарсан төрөлтийн үеийн эерэг тусламж үзүүлэх  зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Япон улсын Хүүхдийн Эрүүл Мэнд Хөгжлийн Төвийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Rintaro Mori  илтгэл тавьж хэлэлцүүлсэн. ДЭМБ-аас гаргасан төрөлтийг хүндэтгэлтэй удирдах шинэ удирдамжийг хэрэгжүүлснээр эхэд хүндэтгэлтэй хандаж, тэднийг дэмжиж эерэг тусламж үзүүлснээр төрөлтийн үеийн шаардлагагүй мэс ажилбар, кесар мэс заслын  давтамжийг бууруулна гэж үзэж байна. Хуралд    АШУҮИС-ийн ЭБЭСТ –ийн эрхлэгч Д. Мөнхцэцэг  “МУ-д эх барих тусламжид ДЭМБ-ийн зөвлөмжийн хэрэгжилт”,  Нийслэлийн Амгалан Амаржих Газрын эх баригч “Монгол Улсад эх баригчийн тусламжийн өнөөгийн байдал”  сэдвээр  илтгэл тавилаа. 

 

 

    Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчид Японы Цукуба Их Сургуулийн эмнэлгийн тусламж, төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн  үйл ажиллагаатай танилцахаас гадна Япон улсын  Кавасаки хотын эх баригч нарын нийгэмлэг, “Эх баригчийн төрөх эмнэлэг”-ийн үйл ажиллагаатай танилцаж төрөх  үед Дула буюу төрөх тусламжийн хамтрагчийн үүрэг ач холбогдлын талаар сургалт хийсэн нь цаашид манай улсад төрөх үеийн тусламжийн  эх баригчийн үүрэг, тэдний ажлын байрны тодорхойлолтыг эргэн харж үзэхэд чухал ач холбогдолтой,  олон сайхан мэдээлэл туршлагыг үзэж танилцсан хурал боллоо.

   Энэ хурлыг зохион байгуулагчийн нэг нь Монгол улсын иргэн Цукуба их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн assistant professor Т.Ганчимэг багш байсанд бөгөөд биднийг хүлээн авч хуралд оролцуулан тусалж дэмжсэнд талархаж,  бахархаж байна. 

Other news