ЯПОНЫ ЗҮҮ ЭМЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТ СЕМИНАРЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ЯПОНЫ ЗҮҮ ЭМЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТ СЕМИНАРЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Үүсгэсэн огноо: 2018-09-13

     

     Монгол Улсын АШУҮИС-ийн МАУОУСургууль нь Япон улсын Токио Ариаке их сургуультай олон жилийн туршид хамтран ажиллаж байгаа билээ.

Харилцан хамтын ажиллагааны хүрээнд энэ оны 09-р сарын 10-ний өдөр Япон улсаас Токио Ариаке их сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн профессор АУ-ны доктор Sakai Tomomi, профессор АУ-ны доктор Koga Yoshihisa, Токио Ариаке Их Сургуулийн Зүү төөнө тэнхимийн багш АУ-ны магистр Ч.Оюунчимэг нар хүрэлцэн ирсэн. ТАИС-ийн профессор багш нарыг АШУҮИС-ийн Хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Гадаад харилцаа эрхэлсэн дарга Б.Лагшми нар хүлээн авч уулзлаа.

 

 

 

    2018 оны 9-р сарын 11-13-ны хооронд Япон улсын Токио Ариаке их сургуулийн профессор багш нар АШУҮИС, МАУОУС-ийн Зүү төөнө заслын тэнхимийн багш нартай хамтран “Зонхилон тохиолдох эмгэгүүдийн Японы зүү эмчилгээ” сэдэвт богино хугацааны сургалт семинар зохион байгууллаа.

    Сургалт семинарыг АШУҮИС-ийн Боловсрол эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, МАУОУС-ийн захирал Д.Цэрэндагва нар үг хэлж нээсэн бөгөөд Япон улсаас хүрэлцэн ирсэн профессор багш нар МАУОУС-ийн Зүү төөнө заслын тэнхимд орчин үеийн цахилгаан зүүний аппаратыг бэлэглэв.

    Энэхүү сургалтын үеэр Японы уламжлалт анагаах ухааны зүү төөнө засал эмчилгээний онцлог шинж чанар, орчин үеийн зүү төөнүүрийн багаж хэрэгслийг хэрхэн эмчилгээнд ашиглах болон ард иргэдийн дунд зонхилон тохиолдох эмгэгүүдийг зүү төөнө ашиглан эмчлэх талаар зааж сургалаа.

    Сургалт семинарт Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас эмч нар оролцож, амжилттай суралцан, зүү төөнө заслын мэргэжлийн сертификатыг гардан авлаа.

 

Other news