НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Үүсгэсэн огноо: 2018-09-17

 

     2018 - 2019 оны хичээлийн жилд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн дараах мэргэжлийн тэнхимүүдэд багш сонгон шалгаруулж авна. Үүнд:

Анагаах Ухааны Сургууль

-       Яаралтай тусламж, мэдээгүйжүүллэгийн тэнхимд эмнэлзүйн туршлагатай

-       Хүүхдийн анагаахын тэнхимд Хүүхдийн өвчний чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн

Монгол анагаах ухааны олон улсын сургууль

-     Зүү төөнө заслын тэнхимд хятад хэлний өндөр түвшний мэдлэгтэй, зүүний чиглэлээр  

Нүүр ам судлалын сургууль

-  Нүүр амны эмчилгээний тэнхимд  

Био-анагаахын сургууль

-  Биохими, лабораторийн тэнхэмд биохимийн чиглэлээр

-  Физиологийн тэнхимд

-  Ерөний эрдмийн тэнхимд

-  электроникийн чиглэлээр

-  ерөнхий химийн чиглэлээр

Эмзүйн сургууль

-   Эмнэлзүйн эмзүй, менежментийн тэнхимд эмийн эдийн засгийн чиглэлээр 

Сувилахуйн сургууль

-  Эх хүүхдийн сувилахуйн тэнхимд хүүхдийн сувилахуйн чиглэлээр

 

Сонгон шалгуулагчдад тавигдах ерөнхий шалгуур

-       Мэргэжил: тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн

-       Боловсрол: Шинжлэх ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй

-       Мэргэшил: тухайн чиглэлээр нарийн  мэргэжил эзэмшсэн

-       Ажлын туршлага: чиглэлээрээ 3-аас дээш жил ажилласан

-       Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

-       Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой байх

Бүрдүүлэх материал

-        Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

-        4х6 хэмжээтэй зураг 1 хувь наасан байх

-        Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын хуулбар, хавсралтын хамт

-        Гадаад хэлний мэдлэгийн батламж

-        Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

-        Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

-        Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар

       

 Хугацаа

 

Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2018 оны 09 сарын 24-ны өдрийн 17,00 цаг хүртэл АШУҮИС-ийн Анагаах ухааны боловсролын төвд (Б корпусын 326 тоот, утас 318415) ирүүлнэ үү.

 

  

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Анагаах ухааны боловсролын төв

Other news