ЯПОНЫ ЖАЙКА БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЯПОНЫ ЖАЙКА БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үүсгэсэн огноо: 2018-09-17

 

     АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМС тэнхим  Японы Хамтын ажиллагааны ОУ-ын байгууллага ЖАЙКА-гийн Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд УБ хотын зарим эмнэлгүүдийн сувилагч нарыг хамруулсан өвчтөний эрүүл мэндийг хянах сувилагчдын чадварыг нэмэгдүүлэх зорилготой  сургалтыг 2018 оны 9 сарын 13-нд Сувилахуйн сургууль дээр  зохион байгуулав. Энэхүү сургалтаар  артерийн гипертензийг эрт илрүүлэх, өвчтөнд зөвлөгөө өгөх, эрүүл мэндийг дэмжихэд сувилагч нарын зөвлөгөө өгөх мэдлэг, чадварыг дээшлүүлэн, хоолон дах давсны хэрэглээг хэмжих, сувилахуйн үнэлгээнд тохирсон зөвлөгөө өгөх чадваруудыг эзэмшүүлсэн юм.

     Түүнчлэн ЖАЙКА-гийн Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй энэхүү сургалтыг санхүүжүүлэгч  байгууллага буюу  Япон улсын Китами хотын захиргааны менежер  Наояа Маруцүги, Хоккайдо Сувилахуйн сургуулийн багш Чихиро Такезева нарын бүрэлдэхүүнийг тус сургуулийн захирал Н.Наранбаатар хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх  талаар санал солилцов.  

     Хамтран ажилласан гэрээт эмнэлгүүдийн сувилагч, сургалтыг зохион байгуулсан Японы Хамтын ажиллагааны ОУ-ын байгууллага ЖАЙКА-гийн Өвсний үндэс хөтөлбөрийн төслийн багт  талархал илэрхийлж, амжилт хүсье.

 

Other news