АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-09-20

 

Оюутнуудаа!!!

     АШУҮИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа. Та бүхэн Сурлагын амжилт, Нийгмийн идэвхи, урлаг спортын амжилт, эрдэм шинжилгээ, судалгаа болон Нийгмийн халамжийн чиглэлээр тэтгэлэг авах боломжтой.

1. Сурлагын амжилтаараа тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.5 болон түүнээс дээш байх шаардлагатай.

2. Нийгмийн идэвх, урлаг, спорт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.0 болон түүнээс дээш байх ба нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, хийсэн ажил, судалгааны бүтээлээ эсвэл урлаг спортод гаргасан амжилтынхаа талаар цахим бүртгэлд бичнэ.

3. Нийгмийн халамж чиглэлээр бол голч дүн 3.0-аас дээш байх шаардлагатай, мөн 500 үгэнд багтаан тэтгэлэг авснаар гарах үр өгөөж болон цаашид АШУҮИС-ийн хөгжилд оюутан таны оролцоо, оруулах хувь нэмрийн талаар эсээ бичих хэрэгтэй. (зөвхөн нийгмийн халамжийн чиглэлээр бол эсээ бичнэ!!!)

 

АШУҮИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох шалгаруулалтанд нэр дэвших суралцагчид дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

- Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр АШУҮИС-ийн элсэгчдийн авбал зохих оноог авч элссэн байх

- Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлүүдийг амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх

- АШУҮИС-д 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан байх

- АШУҮИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга авч байгаагүй байх

- Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх

 

Хугацаа:

- Хүсэлтийг 2018 оны 9 сарын 30-ний 17.00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

- Шалгаруулалтыг 10 сарын 1, 2-ны өдөр хийж, шалгарсан оюутнуудад 10 сарын 3-нд сургуулийн мэйл хаягаар мэдээллэнэ.

 

Хүсэлтийг доорх холбоосоор нэвтэрч бөглөнө:     https://goo.gl/sBT4qm

     Хүсэлт бөглөхөд таны албан ёсны мэйл хаяг хэрэгтэй. Та бүхэн бүгдээрээ их сургуулийн албан мэйл хаягтайгаа мэдэж байгаа биз!!! Дахин сануулахад мэйл хаяг руугаа нэвтрэхдээ gmail.com хаягаар орж, Email хэсэгт [оюутны код]@st.mnums.edu.mn, Password хэсэгт регистрийн дугаарын 8 тоо/үсэггүй/-г бичнэ.

 

     Мэйл хаяг руу нэвтрэх зааварчилгаа: https://goo.gl/VoSoa6

    Хүсэлт илгээхэд асуудал гарвал мөн асуух зүйл байвал Цахим сургалтын төвийн өрөө №325, утас 318415, elc@mnums.edu.mn хаягаар холбогдоно уу.

 

Тэтгэлэгт бүртгэлүүлэх талаар мэдээллийг доорх эх сурвалжуудаас авах боломжтой.

Веб - http://mnums.edu.mn/

Фэйсбүүк - https://www.facebook.com/elcmnums

Мөн оюутны албан ёсны мэйл хаяг - https://goo.gl/VoSoa6

 

Сургалтын бодлого зохицуулалтын газар

Бусад мэдээ, мэдээлэл