МОНГОЛ-ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН АШИГЛАЛТАНД ОРОХ ХУГАЦААГ НААШЛУУЛЛАА

МОНГОЛ-ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН АШИГЛАЛТАНД ОРОХ ХУГАЦААГ НААШЛУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2018-09-24

 

     Олон улсын магадлан итгэмжлэлээр хүлээн зөвшөөрөгдсөн, оношлогоо, эмчилгээ, сургалт судалгаагаар манлайлагч үндэсний тэргүүлэх Анагаах ухааны төв болох зорилтын хүрээнд хийгдэж буй Сургалтын эмнэлгийн барилгыг 2019 оны наймдугаар сард хүлээлгэн өгөхөөр Японы тал мэдэгдсэн.

     Харин АШУҮИС-ийн захиргаа нь энэ оны есдүгээр сараас эхлэн ЖАЙКА болон төслийн зөвлөх үйлчилгээний “Ямашита Сэккей” ХК-тай төслийн үйл ажиллагааны ерөнхий явц, төлөвлөлт болон барилга угсралтын ажлын хоцрогдол, хэтийн төлөвлөгөөний талаар дөрвөн удаагийн уулзалт хийв. 2018 оны есдүгээр сарын 06-ны өдрийн уулзалтаар Япон тал нь барилгын ажлын гүйцэтгэлийн шинэчилсэн төлөвлөгөөг гаргах шийдвэр  гарч, тус төлөвлөгөөг энэ сарын 19-ний өдөр болсон уулзалтын үеэр сургуулийн захиргаанд танилцуулсан. Ингэснээр шинэчилсэн төлөвлөгөөний дагуу Сургалтын эмнэлгийн ашиглалтад орох хугацааг 2019 оны эхний улиралд болгон наашлуулав.

     Энэ талаар АШУҮИС-ийн захирал АУ-ы доктор, профессор Ж.Цолмон, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, “Ямашита Сэккэй” ХК-ний төслийн  менежер Цүмото Тадаёши, төслийн орлогч менежер Нишикава Кохэй, төслийн хянагч Мочизүки Хироаки, АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал АУ-ы доктор, дэд профессор Д.Зориг, Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаатар, Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн дарга АУ-ы доктор, профессор Р.Отгонбаяр нар баасан гарагт /2018.09.21/ хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Бусад мэдээ, мэдээлэл