ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АУС-ИЙН “АЛТАН НАМАР-2018” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АУС-ИЙН “АЛТАН НАМАР-2018” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2018-09-24

 

      “Алтан намар-2018” урлагийн наадам нь 2018 оны 9 дүгээр сарын 8 нд 15 цагаас спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.  Тус наадамд 9 анги    6-10 хүний бүрэлдэхүүнтэй баг болон оролцсон бөгөөд урлагийн 6 төрлөөр өрсөлдлөө.  Тус наадмыг нийтдээ 200 гаруй оюутан сурагчид,  анги удирдсан болон бусад  багш нар, лицей сургуулийн хүүхдүүд үзэж сонирхсон нь тус наадмын  нэг онцлог байлаа. Урлагийн наадамд байр эзэлсэн оюутнуудыг төрөл тус бүрээр нь жагсаавал:

1. Язгуур урлагийн төрөлд:

I байр, Алтан медалиар Б.Солонго (АСБД-104), 

II байр, Мөнгөн медалиар,Ж.Жасрай (УАХЗ-ЭМНА),  

III байр, Хүрэл медалиар,Эрхэмбаяр (ЭН-101,102)

2. Гоцлол дууны төрөлд: 

I байр, Алтан медалиар,Молом (Сувилахуйн 101)

II байр, Мөнгөн медалиар,Байцэцэг (Сувилхуйн 102),

III байр, Хүрэл медалиар,Сувд-Эрдэнэ (Сувилагч 101)

3. Гоцлол бүжиг:

 I байр,  Алтан медалиар П.Энхжин (АСБД-104), 

II байр, Мөнгөн медалиар Сансармаа (Сувилахуйн 101),

 III байр, Хүрэл медалиар Ш.Цэцэгдэлгэр (УАХЗ-ЭМНА)

4. Гоцлол хөгжмийн төрөлд: 

I байранд, Б.Солонго (АСБД-104),

 II байранд, Балхаажм (АСБД-101,102),  

III байранд, А.Ариунбаатар (УАХЗ-ЭМНА)

5. Бий биелгээний төрөлд: 

I байранд ,“Хамтлаг бүжиг” (АСБД-101,102)

II байранд, “Домог биелгээ” (Сувилагч 101),

 III байранд, “Урианхай” хамтлаг (АСБД-105)

6. Дуэт дууны төрөлд: 

 I байранд Ариунбаатар, Отгондаваа (УАХЗ-ЭМНА)

II байранд Б.Баянмөнх, Б.Нандинцэцэг (ЭН-101,102), 

III байранд Б.Баттөр, Э.Энхзул (Сувилагч 103,104)-иар тус тус байр эзэлсэн байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл