ХАМТ ОЛНОО МАНЛАЙЛАН АЖИЛЛАСАН АЖИЛЧДАА ШАГНАЛАА

ХАМТ ОЛНОО МАНЛАЙЛАН АЖИЛЛАСАН АЖИЛЧДАА ШАГНАЛАА

Үүсгэсэн огноо: 2018-10-08

 

       АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон болон Хангамж үйлчилгээний газрын дарга С.Цэвээндорж  нар 2018 оны 10 сарын 08-ны өдөр сургуулийн үйлчилгээний нийт ажилчидтай уулзалт хийлээ.  Тус уулзалтаар ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажиллаж буй ажилчиддаа МБШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос олгосон шагналуудыг гардуулсан юм. Үүнд:

-           Б.Даваахүү  / Хүндэт тэмдэг/

-          С.Янжмаа /Хүндэт өргөмжлөл/

-          Д Хандсүрэн /Жуух бичиг/ тус тус шагнагдав.

 

   

Уулзалтаар АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон цаашид нийт ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа хэлсэн. Мөн үйлчилгээний ажилчдынхаа ажиллах нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор давхар бүрт үйлчилгээний тусгай тэрэг хүлээлгэн өглөө.  Түүнчлэн цаашид үйлчилгээний ажилчдынхаа  амрах өрөө тасалгааг засварлах,  хувцсаар  жигдрүүлэх, сургуулийн ариун цэврийн өрөөг засварлах зэрэг олон ажил төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.

 

 

 

 

 

АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл