ЖИЧИ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЦОЛМОНТОЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ЖИЧИ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЦОЛМОНТОЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2018-10-09

 

     2018 оны 10 сарын 09-ний өдөр Жичи Анагаах ухааны сургуулийн төлөөлөгчид АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмонтой танилцах уулзалт хийлээ. Тус  уулзалтанд:

Prof.Yoshiyuki MORI / ЖАУС-ийн Гадаад харилцааны хорооны гишүүн, Шүд, эрүү нүүр амны мэс заслын профессор/

Prof.Takaaki KOSHIMIZU /ЖАУС-ийн Гадаад харилцааны хорооны гишүүн, Шүд эрүү нүүр амны Мэс заслын профессор/

Ж.Цолмон /АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч/

Б.Мөнхбат /Эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал/

Б.Лагшми / Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга/ тус тус оролцлоо.

     Энэ өдрийн уулзалтаар хамтын ажиллагаа болон цаашид АШУҮИС-ийн багш нарыг ЖАУС дээр “Эмнэл зүйн” дадлага хийх боломжтой эсэх талаар хөндөж ярилцав.  Жичи их сургуультай 2005 оны 8 сарын 6-ны өдрөөс эхэлж тасралтгүй хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд Жичи их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтанд суралцах тэтгэлгийг АШУҮИС-ийн багш ажилчдад олгодог бөгөөд одоогоор 22 гаруй багш нар тэтгэлэгт хамрагдсанаас 16 хүн амжилттай төгссөн. Мөн энэ удаагийн уулзалтаар АШУҮИС-ийн сонгогдсон багш нараас докторын зэргийн тэтгэлгийн шалгалт авч байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл