“УРЛАГ СПОРТЫН БАГА НААДАМ”-2018

“УРЛАГ СПОРТЫН БАГА НААДАМ”-2018

Үүсгэсэн огноо: 2018-10-11

 

     АШУҮИС-ийн Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон нэгдүгээр дамжааны оюутнуудын дунд зохион байгуулдаг “Урлаг спортын Бага наадам” өнөөдөр буюу 2018 оны 10 сарын 10-ний өдөр эхэллээ. “Урлаг спортын Бага наадам”-ын үйл ажиллагаа 10 сарын 10-ны өдрөөс 10 сарын 13-ны өдрийн хооронд үргэлжлэх бөгөөд нэгдүгээр дамжааны 1-6 потокийн оюутнууд болон Сувилахуйн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудын нийт 7 бага өрсөлдөх аж.

 Бага наадамд оролцож буй баг тамирчид 

Спортын  төрөл

Теннис

Шатар

Гар бөмбөг

Сагсан бөмбөг

Олс таталт

Урлагийн төрөл:

Гоцлол дуу

Гоцлол бүжиг

Гоцлол хөгжимчин

Жүжигчилсэн тоглолт

Орчин үеийн бүжиг

Цэнгээнт бүжиг

Уран уншлага гэсэн урлагийн 7, спортын 5 төрлөөр хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

Наадамд идэвхтэй оролцож буй нийт баг тамирчид даа амжилт хүсье. 

Бусад мэдээ, мэдээлэл