АКАДЕМИЧДЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЛЕКЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

АКАДЕМИЧДЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЛЕКЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2018-10-11

 

     Геронтологийн үндэсний төв, АШУҮИС-ийн төгсөгчдийн холбоо хамтран 2018 оны 10 сарын 10-ны өдөр АШУҮИС-ийн оюутны соёлын төвд Академичдын хүндэтгэлийн лекцийг зохион байгууллаа. Ахмадын эрүүл мэндийг дэмжих  сарын ажлын хүрээнд ахмад эрдэмтэн судлаачдын амьдралын  туршлагаас залуу эрдэмтэн судлаачдад таниулан төлөвшүүлэх зорилгоор тус  хүндэтгэлийн лекцийг зохиосон юм.  Тус лекцэд

Академич, ШУ-ны доктор, профессор, Ц.Лхагвасүрэн /Монголын анагаах ухааны хөгжил сэдвээр/

Академич, Химийн ШУ-ны доктор, профессор Ж.Тэмүүжин / Анагаахын ШУ-ны бүтээлээр олон улсад өрсөлдөх  боломж гадны хүний нүдээр сэдвээр/ тус тус илтгэл тавьсан нь хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нар болон  оюутан залууст хүртээмжтэй мэдээлэл болж чадлаа.

Бусад мэдээ, мэдээлэл