ЦӨМ ЛАБОРАТОРИД ЭЭЛЖИТ ЖУРНАЛ КЛУБ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЦӨМ ЛАБОРАТОРИД ЭЭЛЖИТ ЖУРНАЛ КЛУБ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-10-12

 

     Шинжлэх ухааны сүүлийн үеийн шинэ ололт амжилт, шинэ технологийг танилцуулах, өөрсдийн туршлага солилцох бололцоог олгодог Журнал клуб болж өнгөрлөө. Ээлжит уулзалт ярилцлагад залуу судлаачид өөрсдийн судалгааны үр дүнг танилцууллаа.

     Залуу судлаач Т.Балжинням нь ТТР9 болон интерферон гаммагийн дохио дамжуулалтын харилцан дэмжих үйлчлэлд сөрөг (PIAS1, SHP2) болон эерэг (фосфоржсон р38) зохицуулагч уургын нөлөөг нээн илрүүлсэн судалгааны үр дүнгээ танилцууллаа.

    Залуу судлаач М.Батхишиг нь 2-р төрлийн интерфероны системд гепатитийн С вирусийн бүтцийн уургууд (Core, NS5A зэрэг ) дарангуйлах нөлөөтэй байгааг тогтоосон. 

     Залуу судлаач Э.Баасансүрэн нь ТТР7 болон интерферон гаммагийн дохио дамжуулалтанд сөрөг зохицуулагч SOCS1, PIAS1, SHP2 болон эерэг зохицуулагч идэвхжсэн р38 оролцож байгааг тодорхойлсон байна. Түүнчлэн Т.Хулан нар ТТР5 болон интерферон гаммагийн дохио дамжилтын харилцан уялдааг тодорхойлох судалгааны эхний үр дүнг танилцууллаа.

    Эдгээр суурь судалгааны ажлууд нь Цөм лабораторид хийгдэж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн журнал клубд Др. Л.Энхсайхан болон клиникийн паталогийн мэргэжил олгох курсын залуу эмч нар оролцлоо.  

   

Бусад мэдээ, мэдээлэл