ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН РЕЙТИНГ ТОГТООХ ОЛОН УЛСЫН QS БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д ЗОЧИЛЛОО

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН РЕЙТИНГ ТОГТООХ ОЛОН УЛСЫН QS БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д ЗОЧИЛЛОО

Үүсгэсэн огноо: 2018-11-06

 

     2018 оны 11 сарын 05-ны өдөр QS Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок /Ms. Manday Mok/, QS-Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг /Mr Samuel Wong/, Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг /Ms Jenny Hallen Hedberg/ АШУҮИС дээр хүрэлцэн ирж, сургуулийн удирдлагуудтай уулзалт хийлээ. QS нь дэлхийн хамгийн нэр хүндтэй гурван рейтингийн / Academic Ranking of World Universities, Times Higher Education World University Rankings / нэг юм.

     QS байгууллагын төлөөлөгчид Монгол улсад анх удаа хүрэлцэн ирж байгаа бөгөөд Монгол улсын их,  дээд сургуулиудыг дэлхийн их, дээд сургуулиудын зэрэглэлд ороход ямар шалгуурыг хангах ёстой зэрэг олон санал зөвлөгөөг өгөв.  Түүнчлэн АШУҮИС-ийн эко танхим болон номын сантай үзэж танилцлаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл