“БИДНИЙ АЛХАМ-2018” МОНГОЛЫН ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IV БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БИДНИЙ АЛХАМ-2018” МОНГОЛЫН ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IV БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-11-06

 

     АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эм зүйн алба болон  “Монголын эмнэлзүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэг”-ээс эмнэлзүйн эм зүйн хөгжлийг түргэтгэх, эмнэлзүйн эм зүйчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний үндсэн дээр тулгамдаж буй асуудлаа шинжлэх ухаанчаар шийдвэрлэх зорилгоор “Бидний алхам-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 11-р сарын 2-ны өдөр  дөрөв  дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

     Жил ирэх тусам эмнэлзүйн эм зүйн судалгаа шинжилгээний ажил өргөжин тэлж байгаа бөгөөд энэ удаад нийслэл, орон нутгийг хамарсан нийт 120 гаруй эм зүйч мэргэжилтэн оролцлоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд ханан илтгэл болон тохиолдлын судалгааны төрлүүд нэмэгдсэн нь өмнөх хурлуудаас онцлог байлаа.

     Тус хуралд аман илтгэл-12, ханан илтгэл-30 хэлэлцүүлэгдснээс дараах илтгэлүүд шилдэг илтгэлээр шалгарлаа.  

 

ШИЛДЭГ АМАН ИЛТГЭЛ

I  БАЙР НАСТАНД БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ХИЙХ АСУУДАЛД

     Г.Дашдулам, О.Отгонжаргал, Б.Цэрэнханд, И.Мөнгөнзагас, Ш.Гансаруул,Э.Жавзандулам , Б.Анхтуяа, М.Эрдэнэтуяа

II БАЙР ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БУЙ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН ЧАНАРТ ХИЙСЭН СУДАЛГАА

    Б.Ундрах, Ө.Энхбаатар, Б.Пэрлэйдулам, С.Мөнхбат, Г.Тэнгэр, Г.Лувсанвандан, Б.Мандухай, Ц.Мөнхцэцэг , Б.Оюун

III БАЙР  ЗҮРХНИЙ ДУТАГДАЛ ОНОШТОЙ ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТОХИОЛДЛЫН СУДАЛГАА

   Л.Лхамсүрэн, М.Эрдэнэтуяа

 

ШИЛДЭГ ХАНАН ИЛТГЭЛ

 I  БАЙР TLR7/IFN-γ-ИЙН ХАРИЛЦАН ДЭМЖИХ ҮЙЛЧЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

      Э.Баасансүрэн, Б.Жавхлан ,Т.Балжинням, Ө.Хулан, М.Батхишиг, Л.Энхсайхан, Ж.Өлзийсайхан, Б.Байгалмаа, Н.Цэвэлмаа, Б.Галиндэв, Л.Содномцогт, Д.Нямбаяр, Н.Мөнхтүвшин, Б.Мөнхбат, Ц.Билэгтсайхан

II БАЙР “ЭМИЙН МЭРГЭЖИЛТЭН, ЭМЧ НАРЫН АНТИБИОТИК ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ СУУРЬ МЭДЛЭГ ҮНЭЛЭХ АСУУМЖ СУДАЛГАА

     Б.Хулан, М.Нарантуяа, Н.Амарбаясгалан

    Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон эрдэмтэн багш нар, судлаачид, эмнэлзүйн эм зүйчид, “Адонис” клубын оюутнууддаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл