АШУҮИС-ИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС АЖЛЫН ХЭСЭГ ТОМИЛОГДОН АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАСАН ТУХАЙ

АШУҮИС-ИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС АЖЛЫН ХЭСЭГ ТОМИЛОГДОН АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАСАН ТУХАЙ

Үүсгэсэн огноо: 2018-11-07

 

     АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын Төгсөлтийн өмнөх сургалтын албаны дарга, АУ-ны доктор С.Оюунцэцэг, Багш хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн, НЭМ-ийн магистр Т.Сумъяасүрэн, Мэргэжлийн сургалтын албаны Төгсөлтийн дараах сургалтын ахлах арга зүйч, АУ-ны магистр Д.Энхтуяа нар АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь  салбар Анагаах ухааны сургууль дээр 2018.10.23- 2018.10.28-ны өдрүүдэд ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

      1.   Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагаа:

    АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Ерөнхий эрдэм, Мэргэжлийн суурь эрдэм, Эм-лаборатори, Эмнэлзүйн -1, Эмнэлзүйн -2-р тэнхимүүдийн үйл ажиллагаатай танилцаж үнэлгээг хийсэн. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагаа нь тэнхимд түшиглэсэн, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нь АШУҮИС –ийн сургалтын бодлого зохицуулалттай холбоотой дүрэм, журмын хүрээнд Монгол улсын баруун бүс нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийн иж бүрдэлд үнэлгээ хийж, тэнхимийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгууллаа. Бааз эмнэлгүүдтэй гэрээ байгуулан цагийн болон гэрээт багш нарыг ажиллуулахын зэрэгцээ Нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тасгуудад сургалтын өрөөг байгуулж, төгсөлтийн өмнөх сургалтыг явуулж байгаа нь нэн сайшаалтай байлаа.

       2. Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа:

     АШУҮИС-ийн Мэргэжлийн Сургалтын Алба нь Салбар сургуулиудад сувилагч, эмнэлгийн мэргэжилтний мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх, багц цагийн сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, үр дүнг тооцон тайланг  ирүүлж байна. Хот хөдөөгийн суралцагсдыг   АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудыг түшиглэн, хөдөө орон нутгийг бүсчлэх байдлаар зохион байгуулж Баруун бүсийг Говь-Алтай аймаг дахь салбар АУС-ийг  түшиглэн  төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулж  ЭМХТ-өөс төрийн сангийн тэтгэлэгтэй суралцагсдыг тушаалын дагуу мэргэшлийн сургалтуудад сурган мэргэшүүлж Монгол улсын хэмжээнд төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

    Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хамтран ажиллах зөвлөмж боловсруулах хүрээнд Говь-Алтай аймаг дахь  салбар сургуулийн төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа, арга зүйч, сургалт удирдсан багш, тойролтын гэрээт багш нар, сургалтанд суралцагсад үнэлгээ бүхий шалгуур үзүүлэлтээр  хянах, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

Хяналт үнэлгээ хийх ерөнхий шалгуур  10 багц бүхий  72 үзүүлэлтийн 70 үзүүлэлт “хангалттай” үнэлгээгээр 2 үзүүлэлт сайжруулах, бий болгох шаардлагатай  шалгагдсан байна.  Тус шалгалтаар Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа нь  97.2%-тай шалгагдсан байна.

       3. Багшийн ажлын үнэлгээ

    АШУҮИС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журмын хүрээнд  11 багшийн үйл ажиллагааг багшийн ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэллээ. Багшийн ажлын үнэлгээ нь өөрийн үнэлгээ 70 оноо, хөндлөнгийн үнэлгээ 30 оноо байхаар зохион байгуулагдсанаас багш нарын дундаж үнэлгээ 80.1-95.9%-тай үнэлэгдсэн байна.  Багшийн бүртгэл мэдээллийн программын арга зүйчийн болон багшийн программын үйл ажиллагааг зааварчлан, сургалт зохион байгуулж ажиллалаа.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл