ЯПОН УЛСЫН ПРОФЕССОРУУДАД АШУҮИС-ИЙН ЗОЧИН ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОЛОО

ЯПОН УЛСЫН ПРОФЕССОРУУДАД АШУҮИС-ИЙН ЗОЧИН ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОЛОО

Үүсгэсэн огноо: 2018-11-07

 

     Өнөөдөр буюу 2018 оны 11 сарын 06-ны өдөр Япон улсын профессор TSUNEO TAKAHASHI, TADAMASA TSUDA нарт АШУҮИС-ийн зочин профессор цол олгох ёслолын үйл ажиллагаа хүндэтгэлтэйгээр болж өнгөрлөө. Тус ёслолд АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Мөнхбат, Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор, профессор Т.Ариунаа, АШУҮИС-ийн захирлын зөвлөх, АШУ-ны доктор, профессор Ш.Энхбат, Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Д. Отгонбаатар, БАС-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Ц.Түвшинжаргал, НАСС-ийн захирал, АУ-ны доктор Ж.Отгонболд, Эрдмийн сургуулийн захирал, АУ-ны доктор Б. Дамдиндорж, Нүүр Ам Судлалын Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Н. Цэнгэлсайхан, Нүүр Амны Мэс Заслын Тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор А.Мөнхдөл,  Нүүр Амны  Гажиг Заслын Тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Г.Ганжаргал нар АШУҮИС-ийг төлөөлж оролцлоо.

     Харин Япон улсыг төлөөлж Medical Corporation KOUYOKAI-ийн захирал болон Япон улсын Yokohama Minami Ротари клубийн төлөөлөл хүрэлцэн ирсэн. АШУҮИС-ийн хүндэт цол болох зочин профессор цол хүртсэн TSUNEO TAKAHASHI DDS., PhD Япон Улсын Kanagawa Шүдний их Сургуулийн Хүний биеийн анатомийн тэнхимийн профессор, Японы анагаахын ба биологийн электрон микроскопын судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч, Японы АУ-ны аюулгүй  байдлын нийгмийн ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг. Харин  TADAMASA TSUDA DDA., Японы Лазер Дентистри нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

 

Бусад мэдээ, мэдээлэл