АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ЭРДМИЙН ТЭНХИМИЙН ”JOURNAL CLUB” -2018

АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ЭРДМИЙН ТЭНХИМИЙН ”JOURNAL CLUB” -2018

Үүсгэсэн огноо: 2018-11-07

 

      АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Мэргэжлийн Суурь Эрдмийн Тэнхимийн эрхлэгчийн батлагдсан Journal club” -2018  хуваарийн дагуу Сувилахуйн багш Н.Түмэндэмбэрэл “Хүүхэдтэй холбоотой ёс заншил” сэдвээр нийт 14 багш хамрагдсан сургалтыг №105 Багш хөгжлийн төвд 2018.11.02-ны 17.00 цагт амжилттай зохион байгуулав. Сургалтаар сүү уух, 4 бэрх буулгаж азтан шалгаруулан монгол ёс заншлаа дээдлэн хамтран ярилцан үнэлгээ тавьж өндөрлөв. Сургалтанд Мэргэжлийн Суурь Эрдмийн Тэнхимийн эрхлэгч анатомийн багш Д.Оюунцэцэг, Лицей ахлах сургуулийн менежер  Г.Тунгалаг, СБЗА-ны  ахлах арга зүйч Ч.Пүрэвээ,  Эрүүл ахуйч НЭМ-ийн багш Б.Даваасүрэн, Гэмтэл согог өвчин судлалын эмч, багш  К.Ерболат, Сэтгэл судлалын багш Г.Ганболор, Биологийн багш О.Мөнхөө, Химийн багш Ж.Сарантуяа, Эм судлалын багш Н.Баасанжаргал, Уламжлалын эмч, багш Н.Байгальмаа, Номын сангийн эрхлэгч Т.Анхцэцэг, Лабортарын багш С.Оргилсайхан, Англи хэлний багш О.Мөнхжаргал, Хүүхэд өвчин судлалын эмч, багш Л.Отгонтөгс нар хамрагдав.

    Сургалтын азтанаар: Ж.Сарантуяа, Н.Байгальмаа, Н.Баасанжаргал багш нар шалгарч гарын бэлэг гардан авлаа. Сургалтанд хамрагдсан нийт  багш нартаа болон азтанууддаа ажлын өндөр  амжилт хүсье.

 

Бусад мэдээ, мэдээлэл