ТВ9 ТЕЛЕВИЗИЙН АХА ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНД АШУҮИС-ИЙН ОЮУТАН ЗАЛУУС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ТВ9 ТЕЛЕВИЗИЙН АХА ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНД АШУҮИС-ИЙН ОЮУТАН ЗАЛУУС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Үүсгэсэн огноо: 2018-11-07

 

     АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшаа дэмжиж оюутнаа хөгжүүлье” уриатайгаар ажиллаж олон ажлыг өрнүүлж байгаа билээ. Тиймээс удахгүй тохиох Олон улсын оюутны эрхийн өдрийг угтаж, АШУҮИС-ийн оюутны албанаас ТВ9 телевизтэй хамтран  оюутан залуусын дунд хөгжөөнт, таних мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд АШУҮИС-ийн оюутан залуус оюун ухаанаа сорьж идэвхтэй оролцож аваргаа тодруулсан юм.

Нэгдүгээр байрт: Анагаахын суурь боловсролын дамжааны нэгдүгээр дамжааны оюутан Ч.Тогтохтөр

Хоёрдугаар байрт: Анагаахын суурь боловсролын дамжааны  дамжааны хоёрдугаар дамжааны оюутан М.Түгжийжав

Гуравдугаар байрт: НЭМС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Ч.Дунгармаа нар амжилттай шалгарч, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагуудаас шагналаа гардаж авлаа.

 

 

АШУҮИС-ийн нийт оюутнууддаа Олон улсын оюутны эрхийн баярын мэнд хүргэе.

Бусад мэдээ, мэдээлэл