АШУҮИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР, ПРОФЕССОР ЖИ ХЕҮН ТЕЙК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР, ПРОФЕССОР ЖИ ХЕҮН ТЕЙК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-12-03

 

     АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор Жи Хеүн Тейк нь 1999 оноос Нүүр Ам Судлалын салбарын оюутнуудын сурах бололцоог хангаж жил бүр сурлага, нийгмийн идэвх, амжилтаараа тэргүүлсэн оюутанд тэтгэлэг олгож ирсэн ба 1999-2017 оны байдлаар 77 оюутанд нийт 45 сая төгрөгийн тэтгэлгийг олгосон. 2018-2019 оны хичээлийн жилд Шүдний их эмч, Нүүр амны техникч, Нүүр амны эрүүл ахуйч мэргэжлээр суралцаж буй 19 оюутанд 16 сая төгрөгийг тэтгэлгийг 2018 оны 11-р сарын 30-ны өдөр амжилттай гардуулан өглөө.

   Хүндэт профессор нь Монголын төлөө гэсэн сэтгэлтэй Монголын нүүр ам судлалын салбарыг зөвхөн өөрөө төдийгүй, үр хүүхэд, мэргэжил нэгт нөхөд, шүдний салбарт ажиллаж байгаа бүх хүнийг татан оролцуулж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсныг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захиргаа болон Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал, багш, эмч мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, талархаж байна.

 

 

Other news