ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АУС-ИЙН ЭЗБА-ЫН ТЭНХИМИЙН 11 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АУС-ИЙН ЭЗБА-ЫН ТЭНХИМИЙН 11 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үүсгэсэн огноо: 2018-12-04

 

Лабораторийн гардан ур чадварын тэмцээн:

     Оюутнуудын дунд тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, бусдаасаа суралцах боломжийг олгох зорилгоор мэндчилгээ, лабораторийн аюулгүй ажиллагаа, дүрэм журам, гардан ур чадвар, багийн ахлагчийн асуулт гэсэн 5 даалгавар бүхий тэмцээн зохион байгуулан шилдгүүдээ тодрууллаа. Үүнд.

I байр - О.Бадамсамбуу ахлагчтай баг /Лаб-301/

IIбайр- Б.Адъяатөмөр ахлагчтай баг /Лаб-301/

III байр- О.Ренчинбямба ахлагчтай баг /Лаб-301/

Эмгэг судлалыг хэн сайн мэдэх вэ? АСТ:

     Анагаахын ангийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг АСТ тэмцээн энэ жил эмгэг судлалын хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, багаар ажиллах, харилцан бие биенээсээ суралцах боломж олгох, эмнэл зүйн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгын дор амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Ц.Тэгшжаргал /А-301/ ахлагчтай баг I байр, Б.Батнинжин /А-302/ ахлагчтай баг II байр,Б.Оюунгэрэл /А-302/ ахлагчтай баг III байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

 

 

     Энэ удаагийн тэмцээний үеэр “Чадварлаг эмгэг судлаач” (QPC) клуб байгуулагдан үйл ажиллагааны чиглэлээ танилцуулан, шинэ гишүүддээ гишүүнчлэлийн үнэмлэх гардуулснаараа онцлог болов.

Мэргэжлийн ур чадварын тэмцээн:

     Эм найруулагчийн ангийн оюутнуудын дунд тэдний мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, бусдаасаа суралцах, эерэг хандлага төлөвшүүлэх боломжийг олгох зорилготой гардан ур чадварын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээн онолын мэдлэг шалгах тест, мэндчилгээ, латин үг нэрлэх, жор уншиж алдааг олох, жорын журнал хөтлөх, гардан ажилбар, эмийн ургамлыг таних гэсэн 6 даалгавар гүйцэтгэн шилдгүүдээ тодруулав. Үүнд.

I байр - Н.Гандэлгэр ахлагчтай баг /А-402/

II байр -Т.Сэрж ахлагчтай баг /ЭН-301/

 

Бусад мэдээ, мэдээлэл