АНАГААХЫН ОЮУТНУУДЫН ДУНД БИОЛОГИЙН ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНАГААХЫН ОЮУТНУУДЫН ДУНД БИОЛОГИЙН ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2018-12-04

 

     Био-Анагаахын сургуулийн Биологи-Гистологийн тэнхимийн дэргэдэх оюутны “BIO-MED” клубээс анагаахын оюутнуудын дунд Биологийн олимпиадыг 2018 оны 11 сарын 25,27-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар  зохион байгуулав.

     Тус олимпиадад Биологийн шинжлэх ухааныг сонирхож, анагаахын  мэргэжлээр суралцаж байгаа нийт 100 гаруй оюутан амжилттай оролцлоо.

     Олимпиадыг Монгол Улсын гавьяат багш, БУ-ны доктор, профессор А.Гүрбадам нээж үг хэлж, нийт оролцогч багш, оюутан залууст амжилт хүсч, улам ихийг сурч, хийж бүтээхийг ерөөв. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Биологи-Гистологийн тэнхимийн багш БУ-ны доктор, дэд профессор Д.Тэмүүлэн, БУ-ны доктор М.Бүрнээ, АУ-ны магистр Д.Оюунгэрэл нар ажиллав.

     Оюутнууд олимпиадын нэгдүгээр шатанд биологийн онолын мэдлэгээрээ,  хоёрдугаар шатанд чадвараараа өрсөлдөн, тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрт шалгарч, алт мөнгө, хүрэл  медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.

Эхний шатны шалгаруулалтад:

Тэргүүн байр: Л.Эрдэнэцэцэг/НЭМ-303/,Б.Үржинханд/АСБД-219/,П.Мөнгөнчимэг /АУС-105/

Дэд байр: Б.Нарангэрэл /АСБД-228/, Д.Хадхүү /АСБД -213/, Анхбаяр /АСБД -228/

П.Нямхүү / АСБД -238/, А.Еркетай /АСБД -238/, Д.Мухаммедкали /АСБД-209/

Гутгаар байр: Б.Мөнхөө /АУС-106/, Х.Мөнхзаяа /АУС-106/,А.Асемгул/АУС-106/

Б.Халиунаа /АУС-108/,О.Дулмаа /АУС-108/,Ө.Намуунгэрэл /АУС-108/

Тусгай байр: З.Дана /АУС-108/, Х.Соялы /АУС-109/, Б.Алтаншанах /АУС-116/

Ч.Саранцэнд /АУС-105/, Э.Мөнхжин /АУС-105/, Т.Бямбацэцэг /АУС-105

Ц.Пүрэвдорж /АУС-114/, Ж.Нандин-Эрдэнэ /АУС-123/, Д.Дашмаа /АУС-123/, Б.Мөнхбаясгалан/АУС-115/, А.Гэрэлт-Од /АУС-122/, Үлэмжжаргал /АУС-121/, М.Анударь /АУС-108/, Б.Хонгорзул /АУС109/,  Ч.Сэрээтэр /АУС-116/ нар шалгарав.

Хоёрдугаар шатны шалгаруулалтад:

Тэргүүн байр: “Дэлгэрмөрөн” баг

Дэд байр: “Цохилох зүрх” баг

Гутгаар байр: “Астро” баг шалгарав.

  Олимпиадыг зохион байгуулсан оюутны “BIO-MED” клубийн гишүүд, Био-Анагаахын Сургуулийн Биологи-Гистологийн тэнхимийн хамт олон болон олимпиадад идэвхтэй оролцсон нийт оюутан, залууст талархал илэрхийлье.

 

Бусад мэдээ, мэдээлэл