УУШГИНЫ АРХАГ БӨГЛӨРӨЛТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨВ

УУШГИНЫ АРХАГ БӨГЛӨРӨЛТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨВ

Үүсгэсэн огноо: 2018-12-04

 

     АШУҮИС, АУС, Уушги,харшил судлалын тэнхимээс санаачлан “Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”, “Уушгины хатгалгааны эсрэг дэлхийн өдөр”–ийг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд Монголын Уушги Судлалын Нийгэмлэг болон УГТЭ-н уушгины эмгэг судлалын тасагтай хамтран дотрын эмч, өрхийн эмч, болон эрүүл мэндийн I, II, III шатлалын эмнэлгийн эмч, резидент эмч болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдэд зориулан “Уушгины архаг бөглөрөлт өвчний оношилгоо, эмчилгээний асуудал” сэдэвт сургалт семинарыг 2018 оны 11 сарын 21–ний өдөр зохион байгуулав.

     Сургалт семинар Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Хурлын танхимд зохион байгуулагдав.  Сургалтанд 140 орчим хүн оролцсон бөгөөд сургалт семинарт оролцсон хүн бүрт тус тэнхимээс орчуулан эмхлэн гаргасан УАБӨ, Астма, Уушгины хатгалгаа өвчний оношлогдоо эмчилгээний товч удирдамжийг түгээв.

 

Бусад мэдээ, мэдээлэл