„ТУРШЛАГААСАА СУРАЛЦАХУЙ БА ХУВААЛЦАХУЙ” СЭДЭВТ ОЮУНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

„ТУРШЛАГААСАА СУРАЛЦАХУЙ БА ХУВААЛЦАХУЙ” СЭДЭВТ ОЮУНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-12-04

 

   “Асуудалд суурилж суралцахуй/Амьдралд суурилж суралцахуй” (PBL or LBL) сургалтын 10 жилийн ойн хүрээнд “Амьдралд суурилж суралцахуй 3” (LBL-3) төгсөгчдөөс санаачлан „Туршлагаасаа суралцахуй ба хуваалцахуй” сэдэвт оюуны- хэлэлцүүлгийг 2018 оны 11-р сарын 29 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж СБЗГ-ын дарга Б.Оюунгоо хэлсэн үгэндээ...” PBL or LBL сургалтаас олж авсан мэдлэгээ ажил, амьдралдаа хэрэгжүүлж, туршлагаа хуваалцахаар бэлтгэсэн туторуудад баяр хүргээд амжилт хүсэхээс гадна, энэхүү сургалтын PBL 7 сургалтыг миний бие дүүргэсэн бөгөөд, төгсөгчдийн нийтлэг нэг шинж нь илүү ихийг сурах эрмэлзлэлтэй багш нарын тоо нэмэгдэж, олон ажлыг санаачлан баг болон ажиллаж буйд талархаж явгаа илэрхийллээ.

    Орчин үеийн сургалт руу шилжиж буй өнөө үед бид хэлэлцүүлгээ том бүлгийн хэлэлцүүлэг (Large Group Discussion) хэлбэрээр зохион байгуулж, чиглүүлэгчээр LBL 3-ын төгсөгч, Багшийн хөгжлийн төвийн арга зүйч М.Энхтөгөлдөр, цаг баригчаар АУС-ийн багш О.Нандин-Эрдэнэ, тэмдэглэл бичигчээр Сувилахуйн сургуулийн багш Х.Цэцэгсүрэн нар ажиллалаа. “Туршлагаасаа суралцахуй” (Experiential learning) сургалтын аргыг ашиглан дараах багш нар тус бүр 8 минут өөрийн амьдралд хэрэгжүүлсэн туршлага, алдаан дээр суралцсан зүйлээ хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг татлаа. 8 минутын илтгэлийг О.Болорсайхан, Д.Авирмэд, Д.Удвал, Н.Цэнгэлсайхан, С.Баясгалан, С.Нармандах, Д.Байгалмаа, Ч.Ганчимэг,З.Болортулга, П.Мандахнаран, Ц.Өрнөхбаяр, Б.Болорчимэг нар танилцууллаа. PBL, LBL-ийн 20 сургалтыг арван жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж, тус сургалтын ментороор ажилласан профессор С.Наранчимэг сургалтын талаар сэтгэгдлээ “хуваалцахдаа дараах байдлыг онцолж хэллээ. Оюуны хэлэлцүүлэг нь “анх удаа том бүлгийн сургалтын хэлбэрээр зохиогдсон, илтгэлээ хэлэлцүүлсэн багш нар цагийг маш сайн баримталсан, илтгэлийнхээ зорилгодоо хүрч багш мэргэжлээр ажиллаж эхэлсэн цагаас өөрийн дутуу ойлгосон зүйлээ олж мэдэн, ажилдаа туршиж, гарсан үр дүнгээ танилцуулсан нь орчин үеийн сургалтын чиг хандлагад дөхсөн хэлэлцүүлэг” боллоо гэж дүгнэв.

 

 

 

    Цаашид Багшийн хөгжлийн төв санаачлан сар бүр багш нарын дунд туршлагаа хуваалцах “хэлэлцүүлэг” хийхээр төлөвлөсөнд талархаж буйг онцлон тэмдэглээд арван жилийн ойн хүрээнд МҮОНРТ-тэй хамтран бүтээсэн “Багшийн хөгжил”, “Оюутны хөгжил”, “Дээд боловсролын хөгжил” гурван киноны талаар тавьсан 30 асуултанд зөв хариулсан багш нарын төлөөлөлд”Ментор ба Менти” номыг бэлэглэлээ.

 

Багшийн хөгжлийн төв, СБЗГ

 

Бусад мэдээ, мэдээлэл