“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ II” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ II” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-12-04

 

     Дархан Уул аймгийн засаг даргын ивээл дор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээд боловсролын тулгамдсан асуудал II” эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр тус сургууль дээр болж өндөрлөлөө. Тус хуралд БСШУСЯ, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, БСШУСЯ, Боловсролын Зээлийн сан, БСШУСЯ, Боловсролын Хүрээлэн болон МУБИС, МУИС, ХААИС болон орон нутгийн Ховд их сургууль, Дорнод их сургууль, Дархан Уул аймаг дахь их дээд, мэргэжлийн сургуулиудын консорциум сургуулиуд, ШУТИС-ын харъя, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль зэрэг 17 байгууллагын 150 гаруй эрдэмтэн багш судлаачид оролцлоо.

     Хуралд оролцогчид дээд боловсролын тулгамдаж буй асуудлаар насан туршийн боловсрол, эх хэл, багшийн хөгжил, цахим сургалтын асуудлуудыг онцолж байгаа нь хуралд ирүүлсэн, хэлэлцүүлсэн илтгэлүүдээс харагдаж байв. Хурлын үеэр “Дээд боловсрол Эрин үе” сэтгүүл хэвлэгдэн гарлаа.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл