ОЛОН УЛСЫН ХДХВ/ДОХ ӨДРИЙН ХҮРЭЭНД “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД”

ОЛОН УЛСЫН ХДХВ/ДОХ ӨДРИЙН ХҮРЭЭНД “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД”

Үүсгэсэн огноо: 2018-12-04

 

     Орон нутгийн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангах, зорилтод бүлгийнхний халамж дэмжлэгийг сайжруулж, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх шударга ёсны зарчмыг сурталчлан дэлгэрүүлэх зорилготой АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС, ГАА-УЗХороотой хамтран оюутан залуучууд, аж ахуй нэгж байгууллагууд иргэдэд Сувилахуйн бакалавр 3а анги, Сувилахуйн клуб, ДОХ-ын клуб, Залуу Донор -25клуб, Эко-Ген клубуудын оюутан багш нар нэгтэн АШУҮИС –ийн ГАА АУС, оюутан залуучуудын дунд ХДХВ/ДОХ-ын талаар  хөгжөөнт тоглоом, Аж ахуй нэгж байгууллага хамт олонд сургалт, сурталчилгаа явуулж, гарын авлага тараах, ДОХ-ын сэдэвт “АХА” уралдаан тэмцээнийг зохион байгуулан ажиллаа. Ажлын хэсэгт: УЗХ-ны арга зүйч А.Цагаандархи АШУҮИС-ийн ГАА АУС клубийн багш,оюутнууд  Н.Түмэндэмбэрэл, О.Мөнхөө,  Ж.Жаргал, сувилахуйн ангийн дарга П.Алтантуяа, клубийн тэргүүн М.Ангирмаа, ГАА НЭ ХДХВ/ДОХ эмч сувилагч нар нийт 800 гаруй оюутан залуучуудын дунд ХДХВ/ДОХ-ын талаар сургалт сурталчилгаа явуулж үзлэг шинжилгээ хийж ажилласан бөгөөд шинжилгээнд нийт 600 оюутан залуучууд хамрагдсан.

  Мөн хамтран ажиллагч байгууллагуудад гарын авлага тараах материал тарааж, АШУҮИС-ийн оюутан залуучууд, нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд "Яг одоо шинжилгээнд хамрагдацгаая" уриан дор АХА” уралдаант тэмцээнийг  зохион байгуулж шагналт байрын эзнээр АШУҮИС –ийн ГАА АУС Сувилагчийн 203-р хэсгийн оюутан Г.Отгонсүрэн, Сувилагчийн 204-р хэсгийн оюутан Б.Лутбаяр нар тодорсон. Амжилттай оролцсон баг хамт олон болон ажлын хэсэгт баярласандаа илэрхийлж амжилтыг хүсье.

Бусад мэдээ, мэдээлэл