ЗАЛУУЧУУДЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРОО “SANTACHALLENGE” АЯН

ЗАЛУУЧУУДЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРОО “SANTACHALLENGE” АЯН

Үүсгэсэн огноо: 2019-01-02

 

 

       Говь-Алтай аймгийн Улаан Загалмай Хороо,  Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь жил бүр Санта аяныг уламжлал болгон зохион байгуулж зорилтод бүлгийн хүүхэд багачуудыг баярлуулдаг энэ удаагийн аянд хүүхэд залууст хүмүүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлж, ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх өсвөрийн улаан загалмайн клубууд болон их дээд сургуулийн дэргэдэх  залуучуудын улаан загалмайн клубын үйл ажиллагааг дэмжин идэвхжүүлэх ач холбогдолтойгоор зохион байгуулагдав. Үүнд:  Улаан загалмайн  хорооны  дарга   Ч. Батзориг,  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С. Болормаа, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны сургуулийн дэргэдэх  Оюутны нийгэмлэг, оюутны клубын удирдагч багш нар оюутнуудын хамт  Шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлэг авах боломжгүй, зорилтот бүлгийн бяцхан дүү нараа баярлуулах, хүүхэд насны аз жаргалтай дурсамжийг нэгээр нэмэх, залуу үеийнхэндээ хүнлэг энэрэнгүй тусч үзлийг төлөвшүүлж, гишүүдийн идэвх санаачилгыг дэмжин  “Гэр бүл Эрүүл мэнд” Б.Даваасүрэн багштай оюутны клуб, “Хүүхэд судлаач”  Л. Отгонтөгс багштай оюутны клуб, “ Сувилахуй “ Н. Түмэндэмбэрэл, Ж. Жаргал багштай оюутны клуб, Сувилахуйн 3р дамжаа П. Алтантуяа ахлагчтай анги хамт олон, Оюутны нийгэмлэг Уянга ахлагчтай баг хамт олон, Эмчилгээний 6р ангийн Батцэцэг, Энхамар, Б. Амарсайхан ахлагчтай хамт олон  нийт 31 бэлгийг цуглуулж  2018 оны 12 дугаар сарын 25нд ГАА УЗХ ороо дээр бяцхан дүү нартаа амжилт хүсэн хүлээлгэн өгч дурсгалын зургаа татуулж хамтран оролцов. Оролцогч анги, баг, хамт олон  багш нар оюутнууддаа АШУҮИС –ийн ГАА АУС  ЗУЗ анхан шатны хорооноос  баярлаж талархсанаа илэрхийлж ирж буй шинэ ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

 

 

Говь-Алтай аймаг дахь АУС, АШУҮИС

 

Бусад мэдээ, мэдээлэл