“УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ” НОМ ХАНДИВЛАХ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ” НОМ ХАНДИВЛАХ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-01-03

 

      АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн номын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, номын фондыг өргөжүүлж оюутан залуусыг хичээл давтах нөхцөл боломжоор хангаж өгөх зорилгоор Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим болон оюутны Адонис клубээс  "Ухаан_далай_номоос_эхтэй" ном хандивлах нэг сарын аяныг 2018.11.15-2018.12.15-ны хооронд Эм зүйн сургуулийн нийт багш, ажилчид, оюутан залуус, үе үеийн төгсөгчид, эрүүл мэндийн болон эм хангамжийн салбарт ажиллаж буй нийт мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

     Тус аянд нийт 120 гаруй хүн оролцож, ирээдүйн эм зүйч,  эм найруулагчдын оюунд хөрөнгө оруулалт хийхээр нийт 623 номыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн номын санд хандивласан байна. Аяны хүрээнд цугласан номыг төрлөөр нь бүлэглэн үзвэл оюутны мэдлэг шалгах сорилын ном 181, сурах бичиг 126,  мэргэжлийн ном 79, сэтгүүл 66, уран зохиолын ном 52, гарын авлага 119 ширхэг тус тус цугларчээ. Нийт ном хандивласан эрдэмтэн багш нар, оюутан залуус, үе үеийн төгсөгчид, эм зүйн салбарт хүчээ зориулж яваа нийт мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

 


 Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

 

 

Эм Зүйн Сургууль, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл