АШУҮИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ, ЖУРАМ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

АШУҮИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ, ЖУРАМ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-01-04

 

          Шинжлэх Ухаан Технологийн Газар, Үйлдвэрчний Эвлэлийн хороо хамтран зохион байгуулсан “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн  эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үнэлэх аргачлал, журам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2018 оны 1 сарын 3-ны өдөр болж өнгөрөв.  Тус хэлэлцүүлэгт  АШУҮИС-ийн удирдлагууд болон багш нар, зочин илтгэгчээр МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн профессор Ж.Батхүү, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш нар хүрэлцэн ирж, өөрсдийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үнэлэх аргачлал болон багшийн цагийн ачааллыг тооцох журам боловсруулсан туршлагуудаасаа хуваалцлаа.  Судалгаанд суурилсан их их сургууль болохын тулд нэн тэргүүнд багш нарынхаа  судалгааны ажлыг зөв аргачлалаар үнэлж, хэвшүүлэх нь  зүйн хэрэг юм.  Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгээр  АШУҮИС-ийн ШУТГ-ын дарга, Л.Баттүвшин “Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг үнэлэх аргачлалын хувилбар, журам” шинэчлэх тухай илтгэл тавьж, нийт багш нар болон зочин илтгэгч нартай санал солилцсон нь ихээхэн үр дүнтэй болж чадсан юм.

 

 

 

 

АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл