БАС-ИЙН HESC КЛУБИЙН ХАМТ ОЛОН УТААНЫ МАСК ЗҮЙЖ ХЭВШИХИЙГ УРИАЛЖ БАЙНА

БАС-ИЙН HESC КЛУБИЙН ХАМТ ОЛОН УТААНЫ МАСК ЗҮЙЖ ХЭВШИХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Үүсгэсэн огноо: 2019-01-09

 

     2019.01.04-ний өдөр АШУҮИС-ийн “HESC” клубийн хамт олон СХД-ийн 6-р хороо, ханын материалын эцэст байрлах 84 болон 91-р цэцэрлэгийн хүүхдүүдэд  45ш утааны хамгаалалттай маск,  бохирдлоос сэргийлэн дархлаагаа хэрхэн дэмжих, маскийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зурагт хуудсыг тараах ажлыг өрнүүллээ. Клубийн гишүүд ажлын явцад нийт 49 эцэг эхчүүдтэй уулзаж ярилцсан бөгөөд тэдний ердөө 4 нь хүүхдүүддээ утааны маск зүүлгэсэн байжээ.

    Улаанбаатар хотын утааны түвшин хэвийн хэмжээнээс хэд дахин их, түүнээс үүдэн өвчлөл газар авч, ялангуяа 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл эдгэрэхгүйгээс үүдэн даамжирч жилд дунджаар 4000 хүн утаанаас болж нас барж байна гэсэн тоо баримт бий.  Хүмүүс утааг хортой гэж мэдэж байгаа ч түүнээс эрүүл мэндээ сэргийлж болох алхмуудыг хийхгүй байгаагаас дархлаа нь бүрэн тогтоогүй, эрхтнүүдийн хөгжил бүрэн явагдаж дуусаагүй байгаа бяцхан үрс эрүүл мэндээрээ хамгийн их хохирч байна. Иймээс та бүхнийг мөн утааны эсрэг маск зүүхийг уриалж байна. Бид өөрсдийнхөө болон үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна.

Бусад мэдээ, мэдээлэл