ИННОВАЦИ – ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТ” СЭДЭВТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ИННОВАЦИ – ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТ” СЭДЭВТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-01-10

 

     Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Эрдмийн сургуулийн хамт олон хамтран 2019 оны 01 сарын 09-ны өдөр эрдэмтэн, судлаачдад зориулсан семинарыг зохион байгууллаа. АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон тус семинарыг нээж үг хэлсэн бөгөөд “Судалгааны Их Сургууль” болох зорилтын хүрээнд одоогийн байдлаар 6 гарааны компани  байгуулан, цаашид 5-10 компани нээж үйлдвэрлэсэн мэдлэгээ инновацийн үйл ажиллагаа  болгох авьяаслаг оюунлаг, хэлний өндөр боловсролтой, чадавхтай багш судлаачдын баг бүрдүүлэн ажиллаж байгааг онцлон хэж байлаа. Энэхүү семинар нь инновацийн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, Уламжлалт анагаах ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа судлаач, эрдэмтдийн шинжлэх ухаан технологийн хууль, эрх зүйн орчин инновацийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.

     Семинарт УАУТХ-ийн захирал, МАУА-ийн гишүүн, АУ-ы доктор, профессор Ч.Чимэдрагчаа “Шинжлэх ухаан, технологи, инноваци: өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, Эрдмийн сургуулийн захирал, АУ-ы доктор, дэд профессор Б.Дамдиндорж “Тархины насжилт”  Академич Ш.Болд “Уламжлалт анагаах ухааны суурь мэдлэг ба Нобелийн шагнал” АУ-ны доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуш, АУ-ы доктор Н.Оюунцэцэг “Уламжлалт жор найралтад суурилсан инновацийн бүтээгдэхүүн” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцлээ.

 

Бусад мэдээ, мэдээлэл