АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Үүсгэсэн огноо: 2019-01-10

 

    Био-Анагаахын Сургуулийн Харилцааны ур чадварын тэнхимийн удирдан явуулдаг Харилцааны ур чадварын хичээлийн хүрээнд тус хичээлийг судалсан АШУҮИС-ийн 1-р курсийн 570 гаруй оюутнууд 2019 оны 1-р сарын 3, 4, 7-ны өдрүүдэд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

    2019 оны 1-р сарын 3-ны өдөр “ЦУСНЫ ДОНОРЫН ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ийг тэмдэглэсэн бөгөөд тус төвийн захирал Н. Эрдэнэбаяр оюутнуудад хандаж донорын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

    Донор гэж хэн бэ? Цусаа бэлэглэсний ач тус, тус төвийн үйл ажиллагаа, хүчин чадал, тоног төхөөрөмжтэй танилцаж авсан бөгөөд нийт 50 оюутан цусаа бэлэглэж цаашдаа цусаа тогтмол хандивлах хүсэл эрмэлзлэл, зөв мэдээлэлтэй боллоо.

   Энэхүү үйл ажиллагааг Харилцааны ур чадварын тэнхимийн дадлагажигч багш Ц.Өрнөхбаяр санаачлан, тэнхимийн дэргэдэх “BVVM” хувь хүний хөгжлийн клуб, ЦССҮТөвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд цаашдаа ч үргэлжлүүлэн тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ц. Өрнөхбаяр багш нь нийт 41 удаа цусаа хандивлаад байгаа “Хүндэт Донор” ба нийт оюутнууд, багш, хамт олноо энэхүү хүний эрдэнэт амийг авардаг үйлсэд нэгдэхийг уриаллаа. Нэг удаагийн хандивласан цус 3 хүний амийг авардаг талаар эрүүл мэндийн салбарт ажиллах оюутнууд маань дэлгэрэнгүй мэдээлэл олж авсан үр дүнтэй уулзалт хэлэлцүүлэг боллоо.

 

Харилцааны ур чадварын тэнхим, БАС

Бусад мэдээ, мэдээлэл