АШУҮИС МУ-ЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АНХ УДАА 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА

АШУҮИС МУ-ЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АНХ УДАА 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Үүсгэсэн огноо: 2019-01-11

 

     Өнөөдөр буюу 2019 оны 01 сарын 10-ны өдөр АШУҮИС, Сувилахуйн сургуулийн эрдмийн өргөөнд “Үр дүнд суурилсан чанарын хөгжил-2019” уриа нь дор Чанарын менежментийн тогтолцоог сайжруулахад хүний нөөцийг чадавхжуулах нь сэдэвт 3 өдрийн сургалтын нээлт болж өнгөрлөө. Тус сургалтын үйл ажиллагаанд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Чанарын албаны дарга П.Цэдэн болон АШУҮИС-ийн удирдлагууд хүрэлцэн ирж, сургалтын  үйл ажиллагааг нээж, амжилт хүслээ. Сувилахуйн сургууль нь Монгол улсын боловсролын салбарт анх удаа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж ажиллаж байгаа юм.

  Иймд чанарын бие даасан бодлого хэрэгжүүлэн өөрийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг үндэслэн Чанарын менежментийн тогтолцоогоо сайжруулах үүднээс олон талт сургалт, ажлуудыг өрнүүлсээр байна.

   Мөн хүрээгээ тэлж, АШУҮИС- харьяа Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургууль болон Нүүр Ам Судлалын сургуулиуд ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа билээ.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл